Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор өнөөдөр эхэллээ

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-аас жил бүр зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян  (16 Days of Activism against Gender-Based Violence) өнөөдөр эхэлж байна. Энэ жил Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Шударга ёсыг ханган, хохирогчийг хамгаалж, үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриан дор тэмдэглэх юм.

Уг аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулахад оршиж байгаа юм.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд Иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар эхэлсэн байдаг. Харин Монгол улс уг аянд 1997 оноос хойш Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн санаачилгаар нэгдэн тэмдэглэж ирсэн. Өдгөө дэлхийн 190 орчим улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн олон улсын өдөр) хүртэл аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.

АЯНД НЭГДЭХ 10 АЛХАМ: Өөрчлөлт танаас эхэлнэ

Аюулгүй, бие биеэ хүндэлдэг нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал. Гэр бүл, сургууль, ажлын байр, оршин суугаа орчиндоо дараах энгийн алхмуудыг хэрэгжүүлээрэй.

  • БҮГДЭД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДААРАЙ. Хүн бүхэнтэй эрх тэгш харилцаж, бусдын үзэл бодол, сонголтыг хүндэтгээрэй.
  • БУСДЫГ СОНСОХ ЦАГ ГАРГААРАЙ. Хэн нэгэн санаа зовж буй зүйлээ хуваалцахад хэдхэн хором анхаарч, буруутгалгүй сонсоорой.
  • ГЭР БҮЛДЭЭ ЭЕРЭГ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ. Гэр бүлийн гишүүн бүр өөрийгөө аюулгүй, хүндлэгдсэн гэж мэдэрч, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчныг бүрдүүлээрэй.
  • ХҮҮХДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ СОНСООРОЙ. Тэдний мэдрэмж, санаа бодлыг хүндэтгэж, тусламж хэрэгтэй үед хэнд хандан, хаанаас тусламж авахаа мэддэг болоход нь туслаарай.
  • БУСДЫН ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙЯ. Хэн нэгэн таагүй байдалд орж байгааг анзаарвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг анхаарч, шаардлагатай тусламж авахад нь дэмжлэг үзүүлээрэй.
  • ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ӨӨРЧЛӨХӨД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ. Эмэгтэй, эрэгтэй хүн гэх хязгаарлагдмал ойлголтоос илүүтэй хүн бүрийн хүсэл, чадвар, боломжийг дэмжээрэй.
  • АЮУЛГҮЙ ЦАХИМ ОРЧНЫГ ДЭМЖЭЭРЭЙ. Бусдын хувийн мэдээлэл, зураг, зөвшөөрлийг хүндэтгэн, цахим орчинд ч эелдэг, хариуцлагатай харилцаарай.
  • ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮСТЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ. Найз нөхөд, хөрш, хамт олныхоо нөхцөл байдалд анхаарч, хэрэгтэй үед нь тусалж, дэмжээрэй.
  • МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛЭЭ ХУВААЛЦААРАЙ. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ авах боломжийн талаар үнэн зөв мэдээллийг бусдад түгээгээрэй.
  • 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭЭРЭЙ. Аяны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, сургалт, хэлэлцүүлэгт оролцож, гэр бүл, найз нөхөд, хамт олноо нэгдэхэд уриалаарай.

Аюулгүй орчин бидний өдөр тутмын энгийн үйлдэл, харилцан хүндлэл, бие биеэ дэмжих хандлагаас эхэлнэ. Хүн бүрийн оролцоо чухал. ХААНА Ч АЮУЛГҮЙ!

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025-2030)” хоёрдугаар шатны төслийн зорилго нь Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдэл болон иргэний нийгмийн байгууллагын тусламж үйлчилгээнд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэн, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор өнөөдөр эхэллээ
35 мин
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ХУУЛЬЧДАД ГАРДУУЛЛАА
4 цаг 18 мин
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
4 цаг 30 мин
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁР ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
8 цаг 48 мин
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
Өчигдөр 17 цаг 04 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 16 цаг 50 мин
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өчигдөр 16 цаг 24 мин
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 10 цаг 16 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Уржигдар 16 цаг 11 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 09 мин
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Уржигдар 10 цаг 09 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06