Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэгч нарт зориулсан эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлалын сургалтын бүртгэл явагдаж байна. Та burtgel.mglbar.mn сайтын "сургалт" цэс рүү орж бүртгэлээ баталгаажуулна уу. Нэг салбар эрх зүйн сургалт 2 хоног үргэлжлэх бөгөөд 150,000 төгрөгийн төлбөртэй.
Сургалт 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийн дуустал 5 долоо хоногийн хугацаанд МХХ-ны байр буюу Хуульчдын ордны 17 давхарт танхимаар зохион байгуулагдана.



