ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны санаачилгаар Хансс-Зайделийн сан, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран Хуулийн төсөл боловсруулагчийн гэрчилгээ олгох сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Ханнс-Зайделийн сангийн Ардчиллын тогтолцоог дэмжих төсөл хариуцсан менежер С.Бүжинлхам нар нээж үг хэлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат "Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тухайн сургалтын чанар чансаа, цар хүрээ, үр дүнг илтгэнэ. Аливаад шинжлэх ухаанч, логиктойгоор, сэтгэл зүрхнээсээ хэр нь мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах боломж" хэмээн сургалтын ач холбогдлыг онцолсон.

Тус сургалтыг зургаан үндсэн сэдэв, 24 дэд сэдвийн хүрээнд явуулж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Т.Золбоо, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Д.Баяр, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор Б.Баасандорж, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор Б.Батбаяр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунболд нар хичээл зааж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Сургалтад 56 хуульч хамрагдаж, гэрчилгээ гардан авсан бөгөөд гэрчилгээ гардуулах ёслолын үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс “Цаашид илүү олон хуульчдыг мэргэшүүлж, гарын авлага болон зааварчилгааны материалыг боловсруулан баяжуулж, оролцогчдод илүү системтэй, практик зөвлөмж, дасгалуудыг хүргэхээр ажиллана” гэдгийг дуулгасан.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уржигдар 16 цаг 48 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09