ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Г.ДАВААДОРЖ “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ЭРСДЭЛ БА ХАРИУЦЛАГА” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИНА

Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран 2025 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL – Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Энэхүү Олон Улсын хуралд манай улсын шүүгчдээс гадна АНУ, Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби зэрэг орны шүүгчид хүрэлцэн ирж, “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь’’, “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх", "Кибер аюулгүй байдлын асуудлууд”, “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", "Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцоно. Тус хуралд Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж “Кибер аюулгүй байдал: Эрсдэл ба Хариуцлага” сэдвээр илтгэл тавих юм.

Танилцуулга ЭНД дарж үзнэ үү

Хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
1 Сэтгэгдэл
2025-06-13 22:24
herhen burtguuleh ve??
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09