ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Дижитал шилжилт ба хувийн эрх зүй” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарлаж, нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 14 оюутан илтгэл ирүүлснээс дараах 8 илтгэлийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлэхээр шалгарууллаа. Үүнд:
1. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан А. Жанерке “Дижитал хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх нь”
2. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутнууд Д.Ану, Е.Мөнхжин “Хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн бүтээлийн зохиогчийн эрхийн асуудал: хүний бүтээлч оролцооны шалгуур ба эрх зүйн зохицуулалт”
3. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Ц.Юмчинсүрэн “Виртуал хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”
4. Санхүү эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар курсын оюутан А.Азжаргал “Хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн зохицуулалтын хэрэгцээ шаардлага”
5. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутнууд Б.Халиунаа “Хиймэл оюун ухааны учруулсан гэм хорын хариуцлага: хар хайрцагны асуудал ба шийдвэрлэх арга зам”
6.Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Б.Оюунтунгалаг “Дижитал шилжилтийн үеийн хувийн мэдээлэл хамгаалалтын эрх зүйн асуудал: ai чатботын хэрэглээний жишээн дээр”
7.Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн III түвшний оюутан Х.Нандин-эрдэнэ “Хагас автомат жолоодлоготой машины учруулсан гэм хор ба эрх зүйн зохицуулалт”
8. Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 241-р дамжааны суралцагч С.Отгонтуул “Хиймэл оюун ухаанд суурилсан гэрээ байгуулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт: Монгол Улсын эрх зүйн орчны шинжилгээ”

Хоёрдугаар шатны шалгаруулалтад тус 8 илтгэлийг танхимаар хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах болно.

Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн, 14:00 цагт
Хаана: Хуульчдын ордон, 17 давхар, “Фемида” танхим
Холбоо барих: 86665480

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Өчигдөр 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55