“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос хууль зүйн чиглэлийн их сургуулийн оюутнуудын дунд зарласан “Дижитал шилжилт ба хувийн эрх зүй” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны эцсийн шатны шалгаруулалт 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

Тус уралдааны хоёрдугаар шатанд шилдэг 8 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн бөгөөд шүүгчдийн нэгдсэн дүнгээр дараах оюутнууд шилдгээр шалгарч, шагналаа гардан авлаа.

Тэргүүн байр: Д.Ану, Е.Мөнхжин (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан)

 * Илтгэлийн сэдэв: “Хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн бүтээлийн зохиогчийн эрхийн асуудал: хүний бүтээлч оролцооны шалгуур ба эрх зүйн зохицуулалт”

Дэд байр: Ц.Юмчинсүрэн (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан)

 * Илтгэлийн сэдэв: “Виртуал хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”

 Гутгаар байр: С.Отгонтуул (ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 241-р дамжааны суралцагч)

 * Илтгэлийн сэдэв: “Хиймэл оюун ухаанд суурилсан гэрээ байгуулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт: Монгол Улсын эрх зүйн орчны шинжилгээ”

Тусгай байр: Б.Оюунтунгалаг (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан)

 * Илтгэлийн сэдэв: “Дижитал шилжилтийн үеийн хувийн мэдээлэл хамгаалалтын эрх зүйн асуудал: AI чатботын хэрэглээний жишээн дээр”

Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн С.Цацралтуяа,  уралдааны шүүгч нар гардуулан өгсөн. Хаалтын үйл ажиллагааны үеэр Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн С.Цацралтуяа оюутнуудын судалгааны ажил болон шинэ үеийн хуульчдын ур чадварыг өндрөөр үнэлж, амжилт хүслээ.

Тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, МХХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нар ажиллаж, оюутнуудын судалгааны ажил, илтгэх чадварыг дүгнэсэн билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
23 цаг 9 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 27 мин
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
Уржигдар 10 цаг 31 мин
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49