ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 08-НД ЭХЭЛНЭ

       Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2025 оны аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон.

   Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаар хуульд заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр(2025.07.03) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. 

    Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд тус шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг.

   Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулагддаг билээ.

   Шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд 2025 оны наймдугаар сарын 08-ны өдөр эхэлж, 2025 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 24:00 цагт хаагдана.

   Шалгалтад оролцогчдод зориулсан бодлого бодох аргачлалын сургалт 2025 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны аравдугаар сарын 04-ний өдөр хүртэл 5 долоо хоног үргэлжилнэ.

  Сонирхуулахад, 2022 онд 1228 иргэн шалгалтад оролцсоноос 371 нь, 2023 онд 1200 иргэн шалгалтад оролцсоноос 203 нь, 2024 онд 1146 хүн шалгалт өгснөөс 205 нь тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байдаг.

Хэвлэлийн бага хурлын бүтэн бичлэгийн ЭНД дарж үзнэ үү. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
2
0
1
0
1
Холбоотой мэдээлэл
5 Сэтгэгдэл
2026-03-17 00:55
12ожил компанид хүний нөөц хисэн арх зшйчээр төгссөн хүа шалгалт өгч болои уу?
2025-09-18 19:17
Сайн байна уу. "Та зөвшөөрөлгүй байна. Таны эрх зөьшөөрөлгүй байна." гэсэн бичигтэй хуудас 2 өдөр дарааллаж гарч ирээд бүртгүүлж чаддагүй, Шалгалтад бүртгүүлэхэд гараад байгаа ийм алдааг засах талаар туслалцаа үзүүлнэ үү. Д.Адъяасүрэн, Утас: 99621444
2025-09-15 12:11
Шалгалтын ном хаана зарагдаж байгаа вэ
2025-08-11 12:16
Утаснаас лавлахаар сайт болно гэж байгаа ч яг линкээр орохоор This site can’t be reached Check if there is a typo in https. If spelling is correct, try running Windows Network Diagnostics. DNS_PROBE_FINISHED_NXDOMAIN гээд болохгүй байна шүү
2025-08-08 16:08
бүртгэл нээгдээгүй байх юм. хэзээ нээгдэх юм бол
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12