СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төвөөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдаан өнгөрсөн өдрүүдэд манай улсад болсон.

Энэхүү хурлын илтгэгч нарыг оролцуулан АНУ-ын “Зочин илтгэгч” хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбооноос АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хуульчдын орчин цагийн сургалтын арга зүй”,  “АНУ дахь баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээний онцлог” сэдэвт сургалт-хэлэлцүүлгүүдийг өнөөдөр зохион байгууллаа. 

Тус сургалт-хэлэлцүүлгийг АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн захирал Эмма Ломаск нээж үг хэлсэн бол “АНУ дахь баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээний онцлог” сэдэвт сургалт-хэлэлцүүлгийн илтгэгчээр АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Сюзанна Митчелл, панелистаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар, “Хуульчдын орчин цагийн сургалтын арга зүй” Сургалт-хэлэлцүүлгийн илтгэгчээр АНУ-ын Холбооны Шүүхийн Дипломат албаны Гадаад харилцааны хэлтсийн захирал Мира Гур-Ари, панелистаар Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, доктор, дэд профессор Б.Өнөрмаа оролцсон.

Өнөөдрийн сургалт-хэлэлцүүлгээр АНУ-ын хууль зүйн боловсрол, насанд хүрэгчдийн боловсролын зарчмууд, Холбооны шүүхийн төвийн сургалтын онцлог болон мэргэжилтнүүд нь хэрхэн суралцдаг болоод АНУ дахь баривчлах, Цагдан хорих албадлагын арга хэмжээний онцлог, олон улсын практик туршлага, онолын ойлголтыг хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл оролцсон. 

Монголын Хуульчдын холбооны гишүүдэд үнэтэй мэдлэгээ хуваалцсан АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Сюзанна Митчелл, АНУ-ын Холбооны Шүүхийн Дипломат албаны Гадаад харилцааны хэлтсийн захирал Мира Гур-Ари болон бидний тасралтгүй түнш байсаар ирсэн АНУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
6 мин
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
4 цаг 56 мин
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00