ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018 оны 12-р сарын 19.     ЛХАГВА ГАРАГ

    Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад өмгөөллийн ур чадвар, дадал олгох сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

     Сургалт нь өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байгаа туслах ажилтнуудад хуульчийн харилцаа, хандлага болон Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн чиглэлээр мэдлэг олгох зорилготой байсан бөгөөд сургалтын нээлтийн үйл ажиллагаанд тус холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс оролцсон. 

    Энэ удаагийн сургалтаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдал, хүсэлт гаргах, хүсэлт шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр МХХ-ны Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслахын оролцоо, практик хэрэглээ болон анхаарах зарим асуудал” сэдвээр МХХ-ны анхны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр  “Хан голомт” группын захирал, хуульч Ц.Азбаяр нар хичээл заасан юм.

    Сургалтад нийт 62 өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд тэдэнд сургалтад хамрагдсан гэрчилгээ олгож, Хуульчдын холбооноос гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг гардуулан өглөө.




УНШСАН: 367

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.