Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны II шатны шалгаруулалтад урьж байна
2019 оны 01-р сарын 10.     ПҮРЭВ ГАРАГ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг  10 дахь жилдээ зохион байгуулж байна.

    Илтгэлийн уралдааны нэгдүгээр шатанд 36 илтгэл ирүүлснээс судлаачийн салбараас 5 илтгэл, оюутны салбараас 6 илтгэл хоёрдугаар шатанд шалгарч үлдээд байна. Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон зохион байгуулагддаг Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 9.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ. Та бүхнийг урьж байна.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад хэлэлцүүлэх илтгэгчийн нэрс болон илтгэлийн сэдвийг танилцуулъя.

 Судлаачийн салбарт:

– С.Номынбаясгалан “Сонгуулийн тогтолцоог тодорхойлох эрх зүйн асуудал”,

– Н.Мөнхзул “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба төрийн албаны хариуцлага”,

– О. Хишигмөнх “Үндсэн хуулийн цэцийн хэргийн харьяалал тогтоосон магадлалыг шинжлэх нь”,

– С.Асланбек “Эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ”

Б.Буянхишиг “Төрөөс санхүүгийн дэмжлэг олгох ажиллагааг хянах механизм, эрх зүйн хамгаалалт”

Оюутны салбарт:

– Б.Цэвэлмаа “Хувийн амьдрал халдашгүй байх эрхийн Иргэний хууль дахь хамгаалалтыг Үндсэн хуулийн эрх зүй талаас авч үзэх нь”,

– Э.Санчир-Уяа  “Хот дахин төлөвлөлт ба орон байртай байх эрх”,

– О.Мөнхнасан “Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хууль тайлбарлах эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал”,

Л.Энхтайван “Үндсэн хуулийн хяналтыг органик хуулиар хэрэгжүүлж болох уу?”

-Б.Номин “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтгүй байдал, Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн зөрчил үүсгэх”,

– А.Доржсүрэн “Улс төрийн нам ба түүний хяналт, тулгамдаж буй зарим асуудал”




УНШСАН: 127