ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА
2019 оны 03-р сарын 05.     МЯГМАР ГАРАГ

    Нээлттэй нийгэм форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дэмжих зорилгоор холбогдох төрийн байгууллагад техникийн туслалцаа үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагад мониторингийн тэтгэлэг олгох, тодорхой асуудлаар бодлогын дүн шинжилгээ хийх зэргээр ажиллаж ирсэн бөгөөд эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой сэдвээр гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлага өндөр байна хэмээн үзжээ. Иймд эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарласан байна. Удирдамжийг ЭНД дарж үзнэ үү!

    Энэхүү судалгааны төсөлтэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт 2019 оны 03 дугаар сарын 05-ны мягмар гарагийн 16:00 цагаас Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.  Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.




УНШСАН: 243