Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, батламж авсан иргэн батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гишүүнээр элсэх тухай өргөдлөө Хуульчдын холбоонд гаргана.

Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

  • Гишүүнээр элсэх өргөдөл /өргөдлийн маягт татах/
  • Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх анкет /татах/
  • хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн батламж
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадалгаа, аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц, наркологийн кабинетын магадалгаа/
  • Гишүүнээр элсэх хураамж төлсөн баримт /Хураамж /150.000 (нэг зуун тавин мянга) төгрөг/-ийг тус холбооны Худалдаа хөгжлийн банкны 499 218 869 тоот дансанд тушаана/
  • Ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг Хуульчдын холбоо ЦЕГ-аас нэгдсэн байдлаар авч байгаа болно.

    Хуульчдын холбооны бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, Тамгын газар хуульчид тавигдах зан байдал, ял шийтгэгдэж байсан эсэх болон эрүүл мэндийн шаардлагыг хангаж буй эсэхийг судлан үзсэний үндсэн дээр гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулна.

    Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх тухай Тамгын газрын танилцуулгыг хянан үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч өргөдөл гаргагчийг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосноор иргэн та Хуульчдын холбооны гишүүн болно.

    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэр, гэрчилгээг үндэслэн хуульчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагааг бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан хийнэ. Хуульчийг нэгдсэн бүртгэлд бүртгэснээс хойш ажлын 5 өдрийн дотор бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан тухайн гишүүн, хуульчид энэ тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.