• Холбооны үйл ажиллагааны хэтийн төлөв, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг зөв тодорхойлох чиглэлээр судалгаа хийх
  • Холбоо болон хороодын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж бэхжүүлэх
  • Холбооны үйл ажиллагааны бодлогыг төлөвлөх, түүний хэрэгжилтийг зохицуулах
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, бодлогын нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар Хуульчдын холбооны өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэх, хянах, төсөлд өгөх санал боловсруулах
  • Хуулийн төслийн судалгаа хийх, боловсруулж буй хуулийн төслийн үр нөлөөг тандан судлах
  • Хорооны гишүүдийг мэдээллээр хангах, хороодоос зохион байгуулж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнд шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох