Мэргэжлийн хариуцлагын хороо

    ​Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульч бие махбодын, эсхүл сэтгэцийн байдлын улмаас хуульчийн мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй болсон хийгээд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг шалгах, нотлох болон шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Хороо нь дараах бүрэн эрхийг эдэлнэ:

  • Маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн болон хуралдаан даргалагчийг томилох, маргаан шийдвэрлэх дарааллыг тогтоох;
  • Сахилгын шинжээчийн шийдвэр саналыг Хорооны гишүүд хянан шийдвэрлэх дарааллыг тогтоох;
  • Хороо, түүний үйл ажиллагааны талаар болон хуульчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэх;
  • Захиргааны шинжтэй эсхүл хорооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хорооны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг Хорооны дарга эсхүл гишүүнд шилжүүлэх, эргүүлэн авах;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргах;
  • Хууль, холбогдох дүрэм, журамд заасан бусад бүрэн эрх

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ДАРГА

 

ЭНЭБИШИЙН ЗОЛЗАЯА

Төгссөн сургууль: 

-1999 онд МУИС-ийн ХЗС;

-2016 онд МУИС-ийн ХЗС, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1999-2004 онд Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах

-2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхэд, шүүгч

-2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд, шүүгч

 -2013 оноос Дүүргийн иргэний анхан шатны 1-р шүүхэд, шүүгч

 -2014 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд, шүүгч

-2016 оны 6-р сараас Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ жил 12 ажиллаж байгаа.

                                                        

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮД

ШҮҮГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

              ХӨХИЙСҮРЭНГИЙН БАТСҮРЭН

Төгссөн сургууль: 

-1989 онд ЗХУ-ын ДЯЯ академи;

-2000 онд ХБНГУ-ын Гоүттенген сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид, эрүүгийн төлөөлөгч;

-1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст, эрүүгийн төлөөлөгч;

-2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд, мэргэжилтэн;

 -2004-2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд, шүүгч, ерөнхий шүүгч;

-2012 оноос Улсын дээд шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 27 жил ажиллаж байгаа.

 

                       ПУНЦАГИЙН ЗОЛЗАЯА

Төгссөн сургууль: 

-1990 онд ОХУ Иваново хотын Их сургуулийн эрх зүйн анги;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1990-1991 онд БГД-ийн ардын шүүхэд, нарийн бичгийн дарга;

-1991-1997 онд БЗД-ийн Найрамдлын районы АДХГЗ-нд хуулийн зөвлөх, хөдөлмөрийн байцаагч;

-1997-2000 онд Нийслэлийн шүүхэд, нарийн бичгийн дарга;

-2000-2007 онд БЗД-ийн шүүхэд, шүүгч

-2007-2010 онд Нийслэлийн шүүхэд, шүүгч

-2010-2013 онд Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн

-2013-2014 онд Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч

-2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд, ерөнхий шүүгч

-2015 оноос УДШ-ийн шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 26 жил ажиллаж байгаа.

 

                     ЛУВСАНДАШИЙН АМАРСАНАА

Төгссөн сургууль: 

-1991 онд Хууль цаазын дунд сургууль,

-1994 онд МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургууль,

-2012 оны МУИС-ийн ХЗСургууль, магистр,

 Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1991-1992 онд Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүгч;

 -1995-2004 онд Хан-Уул дүүргийн шүүхэд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;

-2004-2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;

-2007-2013 онд Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;

-2013 оноос Дархан Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 25 жил ажиллаж байгаа.

 

 

                        ДАГААГИЙН БАЙГАЛМАА

Төгссөн сургууль: 

-1987 онд МИУС-ийн Хууль зүйн сургууль;

-1998 онд Удирдлагын Академи;

-2007 онд МИУС-ийн Хууль зүйн сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1987-1990 онд Төв аймгийн ХЗЗӨГазарт хуулийн зөвлөгч-өмгөөлөгч;

 -1990-1993 онд Сүхбаатар, Баянгол, Хан-уул дүүргийн шүүхэд бичээч, нарийн бичгийн дарга;

-1993-1996 онд хүртэл Сонгинохайрхан дүүргийн шүүхэд, шүүгч;

 -1996-2009 онд Хан-уул дүүргийн шүүхэд шүүгч;

 -2009-2013 онд Баянзүрх дүүргийн шүүхэд, шүүгч;

-2013-2016 онд Баянгол, Хан-уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч;

-2016 оны 6 дугаар сараас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 29 жил ажиллаж байгаа.

 

 

                         ШИРЭНДЭВИЙН БАТ-ЭРДЭНЭ

Төгссөн сургууль

-1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1987-1988 онд Хөвсгөл аймгийн шүүхэд дадлагажих ажилтан, шүүхийн нарийн бичгийн дарга;

-1988-1998 онд Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч, шүүхийн орлогч дарга, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч;

 -1998-2005 онд Хөвсгөл аймгийн шүүхэд, ерөнхий шүүгч;

-2005-2013 оны 12 дугаар сар хүртэл Нийслэлийн шүүхэд, шүүгч;

-2013 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын 30 хүртэл  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд, шүүгч;

-2013 оны 12 дугаар сараас одоог хүртэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 29 жил ажиллаж байгаа.

 

       ДОВДОНГИЙН ОЧМАНДАХ

Төгссөн сургууль: 

-1998 онд МУИС-ийн ХЗС;

-1999 онд МУИС-ийн ХЗС, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2002-2004 онд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхэд, шүүгч;

 -2004.06.04-2004.11.18-нд Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд, шүүгч;

-2004.11.18-2011.05.10-нд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд, ерөнхий шүүгч;

 -2011-2014 онд Баянгол дүүргийн шүүхэд, шүүгч;

-2014-2015 онд Нийслэлийн шүүхэд, шүүгч;

 -2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 14 жил ажиллаж байгаа

 

                ТҮНДЭВИЙН ЭНХМАА

Төгссөн сургууль: 

-1994 онд МИУС-ийн Хууль зүйн сургууль,

-1998 онд МИУС-ийн Хууль зүйн сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1995-2000 онд ХУД-ийн шүүхэд, нарийн бичиг, туслах шүүгч;

-2000-2002 онд ХУД, ЧД-ийн шүүхэд, орлон шүүгч;

-2002-2004 онд ХУД-ийн шүүхэд, туслах шүүгч;

-2004-2011 онд Нийслэлийн захиргаааны хэргийн шүүхэд, шүүгч;

-2011-2013 онд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд, шүүгч;

-2013-2015 онд Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч;

-2015-2016 онд Орхон, Хөвсгөл, Булган аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч;

-2016 оноос Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 22 жил ажиллаж байгаа.

 

            МӨНХБАЯРЫН АЛДАР

 Төгссөн сургууль: 

-2001 онд Түшээ дээд сургууль;

-2011 онд Түшээ дээд сургууль /магистр/;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

 -2002-2006 онд Улсын дээд шүүхэд, шүүгчийн туслах;

 -2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд, шүүгч; 

-2013 оны 12 дугаар сараас 2014 оны 5 дугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд, ерөнхий шүүгч;

-2014 оны 5 дугаар сараас 2015 оны 7 дугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, ерөнхий шүүгч;

-2015 оны 7 дугаар сарын 1-нээс Сүхбаатар дүүргийн шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 14 жил ажиллаж байгаа

 

 

                 ЦЭВЭЭНДОРЖИЙН АЛТАНЦЭЦЭГ

Төгссөн сургууль: 

-2002 онд Удирлагын академи;

-2013 онд МИУС-ийн Хууль зүйн сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1988-1992 онд Хэнтий аймгийн АДХГЗахиргаанд улсын архивт, эрхлэгч;

-1995-2001 онд Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхэд, шүүгч;

 -2001-2004 онд Говь-Сүмбэр аймгийн шүүхэд, шүүгч;

-2004-2006 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд, шүүгч;

-2006-2013 он Чингэлтэй дүүргийн шүүхэд, шүүгч;

-2013-2015 онд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд, шүүгч;

-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч

-2016 оны 5-р сараас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд, шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 28 жил ажиллаж байгаа

 

             ЭРДЭНЭЖАРГАЛЫН АРИУНАА

Төгссөн сургууль: 

-1984 онд МУИС-ийн ХЗС;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1984-1986 онд Дорноговь аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор;

-1986-1993 онд Эрдэнэт хотын хотын Мод боловсруулах комбинатад хуулийн зөвлөх, боловсон хүчин

-1993-2003 онд Орхон аймгийн сум дундын шүүхэд, шүүгч;

-2003-2012 онд сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд, шүүгч;

-2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч;

-2014 оны 1-р сарын 01-нээс 7-р сарын хооронд Төв аймаг дахь сум дундын 23-р шүүхэд, шүүгч

-2015 оны 7-р сарны 01-нээс Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 32 жил ажиллаж байгаа

 

               БАВАЛЫН БААТАР

Төгссөн сургууль: 

-1987 онд Эрхүүгийн Их Сургууль;

-2010 онд Эрхүүгийн Их Сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1987-1992 онд Говь-Алтай аймгийн АДХГЗахиргааны хуулийн хэлтэст, мэргэжилтэн, арбитрч;

-1992-1995 онд Говь-Алтай аймгийн шүүхэд, шүүгч;

-1995-2001 онд Хэнтий аймгийн шүүхэд, ерөнхий шүүгч;

-2001-2009 онд Хан-Уул дүүргийн шүүхэд, ерөнхий шүүгч;

-2009-2013 онд Баянзүрх дүүргийн шүүхэд, ерөнхий шүүгч;

-2013-2016 онд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд, ерөнхий шүүгч;

-2016 оноос Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 29 жил ажиллаж байгаа

 

          ОДНОМТҮНРЭВИЙН БУД

Төгссөн сургууль: 

-1987 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1987-2000 он хүртэл Сүхбаатар аймагт хэсгийн ардын шүүхийн шүүгч, аймгийн шүүхийн байнгын гишүүн, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч;

-2000-2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд, шүүгч;

-2009 оноос Сүхбаатар дүүргийн шүүхэд, шүүгч;

 Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 26 жил ажиллаж байгаа

 

          ГАНСҮХИЙН ЕСӨН-ЭРДЭНЭ

Төгссөн сургууль: 

-2000 онд БХИСургууль;

-2013 онд ХУИС-ийн харъяа Билэг дээд сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2001-2008 онд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх, нарийн бичиг;

-2002-2004 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд, нарийн бичгийн дарга;

-2004-2008 онд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд, шүүгчийн туслах, шинжээч;

-2008-2012 онд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд, шүүгч;

-2012-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд, шүүгч;

-2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд, шүүгч;

-2014-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд, шүүгч;

-2016 оноос Баянгол дүүргийн шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 15 жил ажиллаж байгаа

 

            ТОГООЧИЙН ДЭЛГЭРМАА

Төгссөн сургууль: 

-2000 онд Отгонтэнгэр их сургууль;

-2002 онд Удирдлагын академи;

-2012 онд МУИС, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2001-2003 онд Өмнөговь аймгийн сум дундын шүүхэд, нарийн бичгийн дарга;

-2003-2004 онд Өмнөговь аймгийн Давж заалдах шатны шүүхэд, нарийн бичгийн дарга;

-2004-2005 онд Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхэд, шүүгч;

-2005-2011 онд Өмнөговь аймгийн сум дундын шүүхэд, ерөнхий шүүгч ;

-2011-2013 он хүртэл Өмнөговь аймгийн сум дундын шүүхэд, шүүгч;

-2013-2015 оны 7 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн сум дундын 15 дугаар шүүхэд, шүүгч;

-2015 оны 7-12 сард Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч;

-2015 оны 12 дугаар сараас Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, ерөнхий шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 15 жил ажиллаж байгаа

 

         НЯМДОРЖИЙН ОДОНТУУЛ

Төгссөн сургууль: 

-2000 онд Их засаг Их сургууль,

-2009 онд Их засаг Их сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1993-2002 онд Нийслэлийн шүүхэд, бичээч архивын нарийн бичгийн дарга, эрхлэгч;

-2002-2007 онд Нийслэлийн шүүхийн Танхимын тэргүүн, Ерөнхий шүүгч, Тамгын хэлтсийн даргын туслах;

-2007-2013 онд Баянзүрх дүүргийн шүүхэд, шүүгч;

-2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч;

-2014-2015 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4-р шүүхэд, ерөнхий шүүгч;

-2015-2016 Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, ерөнхий шүүгч;

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч, ерөнхий шүүгчийг орлон гүйцэтгэгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 24 жил ажиллаж байгаа

 

            БАЯСАХЫН СУГАР

Төгссөн сургууль: 

-2003 онд Отгонтэнгэр дээд сургууль;

-2007 онд Удирдлагын академи;

-2011 онд Отгонтэнгэр дээд сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2003-2004 онд Ханнс Зайделын санд, эрдэм шинжилгээний ажилтан;

-2008-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;

-2011-2013 онд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд, шүүгч;

-2013-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхэд, шүүгч;

-2015 оноос одоог хүртэл Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 9 жил ажиллаж байгаа

 

ТӨМӨРТОГООГИЙН ЭНХЖАРГАЛ

Төгссөн сургууль: 

-2002 онд Их засаг Их сургуууль;

-2011 онд МУИС-ийн, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2003-2008 онд Нийслэлийн шүүхийн тамгын газарт, бичиг хүргэгч, архивч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, танхимын тэргүүний туслах;

-2008-2013 онд Дархан Уул аймаг дахь сум дундын шүүхэд, шүүгч;

-2013-2015  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд, шүүгч;

-2015-2016 оны 6 дугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч;

-2016 оны 6 дугаар сараас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 13 жил ажиллаж байгаа

 

 ПРОКУРОРЫН ТӨЛӨӨЛӨЛ

ДАВААГИЙН БАЯНЖАРГАЛ

Төгссөн сургууль: 

-1997 онд Шихихутуг ХЗДС;

-2010 онд Удирдлагын академи;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1990-1992 онд 89 дүгээр дунд сургуульд, химийн лаборант;

-1997-1998 онд УЕП газарт, бичиг хэргийн эрхлэгч;

-1998-2001 онд Баянзүрх дүүргийн прокурорын газарт, хяналтын прокурор;

-2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт, хяналтын прокурор

-2002-2006 онд УЕП-ын газарт, хяналтын прокурор,

-2006-2010 онд УЕП-ын газрын ХБМХТ хэлтэст, хэлтсийн дарга;

-2010-2011 онд Нийслэлийн прокурорын газрын МДШБМХэлтэст, хэлтсийн дарга;

 -2011 оноос Нийслэлийн прокурорын газарт, орлогч прокурор;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 19 жил ажиллаж байгаа

 

          ЛУВСАНДАШИЙН БОЛД

Төгссөн сургууль: 

-1991 онд Эрхүүгийн Их Сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1980-1981 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт, ахлах мөрдөн байцаагч;

-1981-1986 онд Говь-Алтай аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрхэлсэн туслах прокурор;

-1991-1993 онд УЕП-ын газарт хяналтын прокурор;

-1994-1998 онд Нийслэлийн прокурорын орлогч;

-1998-2000 онд Хан-Уул дүүргийн прокурорын газарт, хяналтын прокурор;

-2000-2005 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт, хяналтын прокурор;

-2005-2013 онд УЕП-ын туслах бөгөөд Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга;

-2013 оноос УЕП-ын газрын дэргэдэх Сургалтын төвийн захирал;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 31 жил ажиллаж байгаа

 

           ШИРЭНДЭВИЙН ОДОНСҮРЭН

Төгссөн сургууль: 

-1999 онд Их засаг Их сургууль;

-2015 онд Билиг дээд сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2000-2000 оны 7 сард  Үндэсний статистикийн газар, операторч;

-2001-2001 оны 6 сард Булган аймгийн шүүхэд, нарийн бичгийн дарга;

-2001-2003 онд СХД-ийн прокурорын газарт, мэргэжилтэн-операторчин;

-2003-2006 онд СХД-ийн прокурорын газарт, хяналтын прокурор;

-2006-2011 онд СХД-ийн прокурорын газарт, туслах прокурор;

-2011-2014 онд СБД-ийн прокурорын газарт, орлогч прокурор;

-2014-2015 онд Дүүргийн 2-р прокрорын газар, хэлтсийн дарга, туслах прокурор;

-2015 оны 9-р сараас Чингэлтэй дүүргийн прокурорын газар, орлогч прокурор

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 13 жил ажиллаж байгаа

 

Цэдэвдоржийн ӨЛЗИЙЖАРГАЛ

Төгссөн сургууль: 

-1991 онд ОХУ-ын Краснодар хот Кубаны Их сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1992-1995 онд Хан-Уул дүүргийн прокурорын газарт, нарийн бичгийн дарга;

-1995-2003 онд Хан-уул дүүргийн прокурорын газарт, МБАХяналт тавих хяналтын прокурор;

-2003-2008 онд Нийслэлийн прокурорын газарт, МБАХяналт тавих хэлтсийн хяналтын прокурор;

 -2008-2010 онд Сүхбаатар дүүргийн прокурын газарт, орлогч прокурор;

-2010-2011 онд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт, МБАХяналт тавих хяналтын прокурор;

-2011-2016 онд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор;

-2016 оны 1-р сараас УЕП-ын газарт, ХМОНХ ажил хариуцсан хяналтын прокурор;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 24 жил ажиллаж байгаа

 

Уламбаярын СОЛОНГО

Төгссөн сургууль: 

-1996 онд Улаанбаатар хот арван жилийн 40-р дунд сургууль;

-2001 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль;

-2012 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2001-2002 онд УЕПГазарт, нууцын бичээч;

-2002-2008 онд ХУД-ийн прокурорын газарт, хяналтын прокурор;

-2008-2014 онд Дархан-Уул аймгийн прокурорын газарт, хяналтын прокурор;

-2014-2015 онд Дүүргийн 2-р прокурорын газарт, хяналтын прокурор;

-2015 оноос СХД-ийн прокурорын газарт, хяналтын прокурор;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 15 жил ажиллаж байгаа

 

Шагдарын СҮХБАТ

Төгссөн сургууль: 

-1991 онд Хууль цаазын дунд сургууль;

-1995 онд МУИС-ийн Хуулийн анги;

-2001 онд Удирдлагын академи;

-2010 онд Монголын Үндэсний дээд сургууль, магистр;

-2014 онд  МУИС-ийн, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1991-1995 онд Говь-Алтай аймгийн прокурорын газар, хяналтын прокурор;

-1995-1997 онд Говь-Алтай аймгийн прокурорын газар, ХБМБАХТ хариуцсан туслах прокурор;

-1997-2003 онд Говь-Алтай аймгийн прокурорын газар, Аймгийн прокурор;

-2003-2005 Дархан-Уул аймгийн прокурорын газар, Аймгийн прокурор;

-2005-2010 онд Улаанбаатар хот, нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн прокурор;

-2010-2013 онд УЕП-ын газарт, хяналтын прокурор;

-2013-2014 онд УЕП-ын сургалтын төвд, хяналтын прокурор;

-2014-2015 онд Дүүргийн 2-р прокурорын газар, Тамгын хэлтсийн дарга;

-2015 оноос Нийслэлийн прокурорын газар, Тамгын хэлтсийн дарга;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 25 жил ажиллаж байгаа

 

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

 Хүрэлбаатарын БАЗАРРАГЧАА

Төгссөн сургууль: 

-2001 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2001-2003 онд Улаанбаатар Эрдэм дээд сургуульд, багш;

-2004 оны 4-10 дугаар сард Баянхонгор аймгийн прокурорын газар, хяналтын прокурор;

-2004 оны 10 дугаар сараас 2008 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, орлогч прокурор;

-2009-2010 онд Баянзүрх дүүргийн прокурорын газар, хяналтын прокурор;

-2010-2011 онд Нийслэлийн прокурорын газар, хяналтын прокурор;

-2013-2014 онд МХХ гишүүн, өмгөөлөгч;

-2014 оны 10 дугаар сараас “Веллс Ло” ХХН-д захирал, өмгөөлөгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 15 жил ажиллаж байгаа

 

 Ганбадраагийн БАТБАЯР

Төгссөн сургууль: 

-2001 онд МУИС-ийн ХЗСургууль;

-2005 онд МУИС-ийн ХЗСургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2001-2003 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд, шийдвэр гүйцэтгэгч;

-2003-2011 оны 9 дүгээр сард УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд, ахлах мөрдөн байцаагч;

-2011- оноос Монгол Өмгөөлөгч Хууль зүйн фирмд, хуульч, өмгөөлөгч;

 

Далхсүрэнгийн МӨНГӨНЦЭЦЭГ

Төгссөн сургууль: 

-1996 онд Нийслэлийн 40 дүгээр дунд сургууль;

-2000 онд Отгонтэнгэр Их сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-2000-2001 онд УБИС-д, эрх зүйн багш;

-2001-2007 онд Сувд хууль зүйн товчоонд, туслах өмгөөлөгч;

-2008-2013 онд Адвокат хууль зүйн товчоонд, өмгөөлөгч;

-2013 оны 2 дугаар сараас өмгөөллийн Адвокат консалтинг ХХН-д, өмгөөлөгч, гүйцэтгэх захирал;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 16 жил ажиллаж байгаа

 

Хүрлээгийн ЦОГТСАЙХАН

Төгссөн сургууль: 

-1986 онд ЗХУ-д Эрхүүгийн Их сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1986-1990 Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд, шүүгч;

-1990-1992 онд Улсын дээд шүүхэд, мэргэжилтэн;

-1992-1994 онд Төр нийгэм судлалын академид, багш;

-1993 оноос одоог хүртэл МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 23 жил ажиллаж байгаа

 

Довдонгийн ЦЭНДСҮРЭН

Төгссөн сургууль: 

-1989 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль;

-1998 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1989-1990 онд Төв аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газар, дадлагажигч өмгөөлөгч;

-1990-1992 онд Булган аймгийн ХЗЗӨ газарт, өмгөөлөгч, хуулийн зөвлөх;

-1992- оноос МӨХ, МХХ-ны гишүүн, өмгөөлөгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 27 жил ажиллаж байгаа

 

Лодойдамбын ШИНЭН

Төгссөн сургууль: 

-1988 онд Хууль цаазын дунд сургууль;

-1994 онд МУИС-ийн ХЗСургууль;

-1999 онд МУИС-ийн ХЗСургууль, магистр;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

-1981-1985 онд ИАТУЕГазрын нисэх отряадад, ачаа ачигч;

-1988-1989 онд Хэнтий аймгийн прокурорын газарт, хэсгийн прокурор;

-1994 оноос “Элч” хууль зүйн товчоонд, өмгөөлөгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 28 жил ажиллаж байгаа