Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 15 дугаар тогтоолын дагуу байгуулагдан 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

СУРГАЛТЫН ХОРООНЫ ГИШҮҮД

ОВОГ, НЭР ТОВЧ ТАНИЛЦУУЛГА И-МЭЙЛ ХАЯГ

ЦООДОЛЫН БАТБОЛД

ХОРООНЫ ДАРГА

 Үндсэн ажил:                                    

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор 

Төгссөн сургууль:                

  • 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр
  • 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн

Ажилласан байдал:              

  • Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга
  • Нийслэлийн прокурорын орлогч 
  • Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор
  • 1998 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Прокурорын хяналт” зэрэг хичээлүүдийг зааж, гэрээт багш
 ciu_batbold@yahoo.com

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ

                           ЭРДЭНЭЖАРГАЛЫН АРИУНАА

 

 

Үндсэн ажил: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

Төлөөлөл: Шүүгч  

Төгссөн сургууль: МУИС-ийн Хууль зүйн сургууль 1984 он /Эрх зүйч/, хууль зүйн ухааны магистр, ХЗС-ийн докторант.

Ажилласан байдал:

  • 1984-1986 онд Дорноговь аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор,
  • 1993 оны 7 сараас Орхон аймгийн сум дундын шүүхэд шүүгч,
  • 2003-2012 оны 3 сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч,
  • 2013-3-13 өдрөөс Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээр, мөн тус аймаг дахь 23-р шүүхийн шүүгчээр, 2016-11-15 өдрөөс Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус  томилогдон ажиллаж байна. 
 ariunaa_family@yahoo.com

ЦЭВЭЭНДООГИЙН ӨРНӨНДЭЛГЭР

 

Үндсэн ажил:    

  • Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүхийн шүүгч

Төгссөн сургууль:          

  • 1980-1985 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн анги  
  • 2001 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн ангид магистр 

Ажлын дадлага туршлага:

  • Мэргэжлээрээ 29 жил, шүүгчээр 24 жил, 

 

 urnundelger@yahoo.com               
ПРОКУРОРЫН ТӨЛӨӨЛӨЛ

БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА

 

Үндсэн ажил: Улсын ерөнхий прокурорын газрын сургалт,     судалгааны төвийн хяналтын прокурор, сургагч багш, судлаач

Төгссөн сургууль:

  • МУИС-ийн Хууль зүйн сургууль 1993-1998 он /Эрх зүйч/  
  • ХБНГУ-ын Триерийн их сургууль 2008-2010 он /магистр/
  • ХБНГУ-ын Триерийн их сургууль 2011-2014 /Доктор/

Ажилласан байдал:

  • БЗД-ийн Прокурорын газар - /Мэргэжилтэн операторч/ 1998-08-15 - 1999-03-01
  • СБД-ийн Прокурорын газар - /Хяналтын прокурор/ 1999-03-01- 2002-09-15
  • Нийслэлийн Прокурорын газар - /Хяналтын прокурор/ 2002-09-15 - 2007-12
  • Нийслэлийн Прокурорын газар - /Хяналтын прокурор/ 2010-03-05 - 2010-12-01
  • СБД-ийн Прокурорын газар - /Хяналтын прокурор/ 2010-12-01 - 2011-12-01
  • Улсын Ерөнхий Прокурорын Сургалт, судалгааны төв - /Хяналтын прокурор, сургагч багш, судлаач/ 2014-07-15
  Unurmaa2012@yahoo.de
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

ГАДИНБУУГИЙН НАРАНБААТАР

 

Үндсэн ажил: ИЗОУИС-ийн багш, МХХ-ны гишүүн, өмгөөлөгч

Төлөөлөл: Өмгөөлөл

Төгссөн сургууль:

  • ИЗИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг   “Эрх  зүйч ” мэргэжлээр
  • Батлан хамгаалах Их сургуулийг “Хууль зүйн шинжлэх ухааны магистр”

Ажилласан байдал:

  • 1999 оноос одоог хүртэл ИЗИС-н ХЗС-д багш
  • 2003 оноос МӨХ-ний гишүүн, өмгөөлөгч
  • 2014 онд МХХ-ны Сургалтын хорооны гишүүн
  • 2013 оноос одоог хүртэл “N and B advocates” ХХН-д захирлаар ажиллаж байна.
  naranbaatar_g@yahoo.com

ЛХАГВААГИЙН МӨНХСАЙХАН

 

Үндсэн ажил: “Шинэ констант” ХХН- ийн захирал,

Төлөөлөл: Өмгөөлөл.

Төгссөн сургууль: ОХУ – ын Волгоград хот дахь Хуулийн академи (Мөрдөн байцаагчийн дээд сургууль)

 Ажилласан байдал: Мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгчөөр нийт 36 жил ажилласан.

 munkhsaikhan144@ yahoo.com
ХУУЛЬЧ ПРОФЕССОРУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ

ГОЧООГИЙН БАНЗРАГЧ

 

Үндсэн ажил: УДШ-ийн шүүгч, /МУИС-ийн ХЗС-ийн гэрээт профессор/

Төлөөлөл: Хуульч профессор   

Төгссөн сургууль: МУИС-ийн ХЗС, ХБНГУ-ын Байротын их сургууль

Ажилласан байдал: 17 жил

 shankh784@yahoo.com

ДАГДАНГИЙН ОТГОНТУЯА

 

Төгссөн сургууль: Шихихутуг  ДС 1996, МУИС 1998

Үндсэн ажил:      Шихихутуг ХЗС – ийн төр, захиргааны эрх зүйн тэнхимийн тэнхмийн эрхлэгч ахлах багш

 

  otgon_0809@yahoo.com

РИНЗААНЫ БУЛГАМАА

 

Төгссөн сургууль:    

  • 1995-1999 онд Их засаг хууль зүйн дээд сургууль
  • 1999-2002 онд Батлан Хамгаалахын их сургууль магистр
  •  2002-2005 онд Удирдлагын академи   

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын  арбитрч
  • Монголын Хуульчдын Холбооны  Сургалтын хорооны гишүүн, хуульч
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн,  өмгөөлөгч
  • Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боловсролын Үндэсний шинжээч
  • Монголын Залуучуудын Холбооны Хууль эрх зүйн Хорооны дарга
  • 2000 оноос “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2001 оноос ИЗИС-ийн Эрх зүйн тэнхимд эрх зүйн багш, эрхлэгч, факультетын декан, Сургалтын албаны даргаар тус тус ажиллаж байсан. Их Засаг олон улсын их сургуулийн дэд захирал,  Сургалт инноваци эрхэлсэн проректор,  дэд профессор 
 rbulgamaa@yahoo.com

НҮРЗЭДИЙН ТУЯА

 

Үндсэн ажил: Нотариатч

Төлөөлөл: Судлаач багш

Төгссөн сургууль: Москва ИС 1977, 2003

Ажилласан байдал:

  ochirtuya@yahoo.com

РАГЧААГИЙН ОЧИРБАЛ

 Үндсэн ажил: ОТИС-ийн  Хууль Зүйн Сургуулийн багш

Төлөөлөл: Судлаач багш

Төгссөн сургууль: ОТИС 2005, 2007

Ажилласан байдал: 2005 онд өмгөөллийн эрх авсан. Иргэний хэрэг маргаанд өмгөөллийн үйл ажиллагаа дагнан эрхэлдэг. Отгонтэнгэр их сургуульд 2005 оноос хойш багшилж байгаа.

  labricho@yahoo.com

СОЛООНЫ БОЛОРМАА

 

Үндсэн ажил: МУИС-ийн  Хууль Зүйн Сургуулийн Хувийн Эрх Зүйн тэнхимийн  багш, дэд профессор.

Төлөөлөл: Судлаач багш

Төгссөн сургууль: МУИС-ийн Хууль Зүйн  Сургууль

Ажилласан байдал:1998-2003 онд  “Халх Журам”   ХЗДС-д багш, 2003 оноос одоог хүртэл  МУИС-ийн Хууль  Зүйн Сургуульд  багшилж байна.

 

  soloon_bolormaa@yahoo.com