ХУУЛЬЧДЫН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ХОРОО

    Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо нь Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлын  2013 оны 12  дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагдсан.

    Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн болон бусад мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан хуульчдын хорооны төлөөлөгчдөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

    Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тийм үйл ажиллагааг дэмжих замаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах чиг үүрэгтэй бөгөөд Хуульчдын эрхийг хамгаалах хороо нь чиг үүргээ хуульчдын нэгдсэн ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөлд өөрийн санаачилгаар болон Хуульчдын холбооны даалгавраар хэрэгжүүлнэ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

· хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

· хуульчдын эрх, эрх чөлөө, шудрага ёсыг хангах;

· хуульчдын нэгдсэн ашиг сонирхлыг хамгаалах;

· шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран комисс байгуулж ажиллах;

· прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газартай хамтран комисс байгуулж ажиллах;

· өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Өмгөөлөгчдийн хороотой хамтран комисс байгуулж ажиллах.

ХУУЛЬЧДЫН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ  ХОРООНЫ ДАРГА

 ОВОГ, НЭР

 ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

И-МЭЙЛ ХАЯГ

ЖАМСРАНГИЙН АРИУНАА

 Үндсэн ажил: Эй эм энд партнерс ХХК өмгөөлөгч, захирал

Төгссөн сургууль:

  • 1998 онд МУИС-ХЗС-ийг эрх зүйч
  • 2002 онд МУИС-ХЗС-ийг эрх зүйн магистр
  • 2008 онд Азийн технологийн их сургууль Жендер судлалын магистр

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх дээд сургуульд багш
  • 2002-2005 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш
  • 2008-2010 онд "Таван богд" групп-Хуулийн зөвлөх
  • 2010 оноос “Эй эм энд партнерс” ХХК, өмгөөлөгч, захирал
 

 ariun2006@yahoo.com

ХУУЛЬЧДЫН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ  ХОРООНЫ ГИШҮҮД

          ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ

ЛУВСАНШАРАВЫН ДАВААСҮРЭН

 

 

 Үндсэн ажил: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч,                             шүүгч

Төгссөн сургууль:

  • 1974-1975 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ийн хуулийн бэлтгэл анги
  • 1975-1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ийн хуулийн факультет
  • 2000 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ын хуулийн факультет магистр

Ажилласан байдал:

  • 1980-1981 онд УДШ-ийн Шүүхийн практик нэгтгэн судлах хэлтэст зааварлагч
  • 1981-1988 онд Ардын армийн тусгай шүүхэд шүүгч
  • 1988-1993 онд УБ гаринзоны цэргийн тусгай шүүхэд шүүгч
  • 1993-1996 онд Нийслэлийн БЗД-ийн шүүхэд Ерөнхий шүүгч
  • 1996 оноос одоог хүртэл Нийслэлийн шүүхэд Шүүгч 

daavka2009@yahoo.com

НЯМДОРЖИЙН ОДОНТУУЛ

 

 

 Үндсэн ажил: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, шүүгч

Төгссөн сургууль:

  • 1997-2000 онд Их Засаг их сургууль, Эрх зүйч
  • 2007-2009 онд Их Засаг их сургууль, Магистр

Ажилласан байдал:

  • 1993-2000 онд Нийслэлийн шүүх, "Бичээч  архивч, кодификаторч"
  • 2000-2002 онд Нийслэлийн шүүх, "Архивын эрхлэгч"
  • 2002-2005 онд Нийслэлийн шүүх, "Эрүүгийн танхимын тэргүүний туслах"
  • 2005-2007 онд Нийслэлийн шүүх, “Тамгын хэлтсийн дарга, Ерөнхий шүүгчийн туслах"
  • 2007 оноос  Нийслэлийн шүүх, "Тамгын даргын туслах"
  • 2007 оноос Баянзүрх дүүргийн шүүх, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, "шүүгч"
odmon75@yahoo.com

ДОВДОНГИЙН ОЧМАНДАХ

 

 Үндсэн ажил: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч

 Төгссөн сургууль:

  • 1990-1993 онд АУДУС, Тусгай дунд боловсрол
  • 1995-1998 МУИС-ХЗС, Дээд боловсрол
  • 1998-1999 онд МУИС-ХЗС, Магистр

Ажилласан байдал:

  • 1998-2002 онд “Халх журам” дээд сургуульд, Багш
  • 2002-2004 онд Дорнод аймаг дахь сум дундын шүүх, Шүүгч
  • 2004.06-2004.11 сад Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд, Шүүгч
  • 2004-2011 онд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч, Шүүгч
  • 2011 оноос БГД-ийн шүүхийн шүүгч
  • 2013.12.18-аас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч
ochmandakh_d@yahoo.com
ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ

НЯМААГИЙН ЭНХТУЯА

 

Үндсэн ажил: Прокурор

Төгссөн сургууль:

1983-1989 онд Ташкентийн улсын их сургууль, Дээд боловсрол, Эрх зүйч

Ажилласан байдал:

  • 1989-1992 онд Сэлэнгэ аймгийн гаалийн газар, “Гаалийн байцаагч”
  • 1992-1996 онд Улаанбаатар хотын гаалийн газар, “Гаалийн байцаагч”
  • 1996-1997 онд Төв аймгийн прокурорын газар, “Хяналтын прокурор”
  • 2001-2002 онд Төв аймгийн прокурорын газар, “Хяналтын прокурор”
  • 2002-2006 онд Сонгино хайрхан дүүргийн прокурорын газар, “Туслах прокурор”
  • 2006-2007 онд Баянгол дүүргийн прокурорын газар, “Туслах прокурор”
  • 2007-2009 онд Улсын ерөнхий прокурорын газар, МБАХТХ, “Хяналтын прокурор”
  • 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газар, ШТХХ, “Хяналтын прокурор”
  • 2010-2011 онд Нийслэлийн прокурорын газар, “тамгын хэлтсийн дарга”
  • 2011 оноос Баянгол дүүргийн прокурорын газар, “Дүүргийн прокурор” 
degi_tuya@yahoo.com

БАНЗРАГЧИЙН ЖАРГАЛСАЙХАН

 

Үндсэн ажил: Улсын Ерөнхий Прокурорын газар, Дотоод хяналт шалгалт, шалгалтын хэлтсийн дарга

Төгссөн сургууль:

  • 1983-1988 онд МУИС-НУФ, Мөрдөн байцаагчийн анги, дээд боловсрол

Ажилласан байдал:

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн прокурорын газар, “Хэсгийн прокурор”
  • 1990-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газар, Туслах прокурор, орлогч прокурор
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газар, “Аймгийн прокурор”
  • 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газар “Хяналтын прокурор”
  • 2001-2009 онд Тээврийн прокурорын газар, “Тээврийн прокурор”
  • 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хэрэг эрхлэх газрын дарга”
  • 2011 оноос Тээврийн прокурорын газар, прокурор

b.jagai@yahoo.com

НАМХАЙНЯМЫН БАДАМЦЭЦЭГ

 

 Үндсэн ажил: Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор

 Төгссөн сургууль: 2000-2004 онд “Орхон” их сургуульд эрх зүйч

  Ажилласан байдал:

  • 2004-2007 онд Ховд аймгийн шүүхэд Нарийн бичгийн дарга
  • 2007-2011 онд Ховд аймгийн прокурорын газар “Хяналтын прокурор”
  • 2011-2013 онд Ховд аймгийн прокурорын газар “Туслах прокурор”
  • 2013-оноос одоог хүртэл Нийслэлийн прокурорын газар “Хяналтын прокурор” 
bm_badmaa@yahoo.com
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ

БАНЗРАГЧИЙН ГАНБААТАР

 Үндсэн ажил: МӨХ-ны ерөнхийлөгч

 Төгссөн сургууль:

  • 1990 онд МУИС-ХЗС
  • 1999 онд Хууль зүйн шинжлэх ухааны магистр
  • 2001 онд Удирдлагын академи

Ажилласан байдал:

  • 1990-1992 онд Хэнтий аймгийн прокурорын газар “Ахлах прокурор”
  • 1994-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Өмгөөлөгч
  • 2012-2013 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Дэд ерөнхийлөгч
  • 2013 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Ерөнхийлөгч

ganbaatar_007@yahoo.com

ГОТОВЫН ОЮУНЦЭЦЭГ

 

 Үндсэн ажил: Өмгөөлөгч

 Төгссөн сургууль:

  • 1972-1976 онд МУИС, Нийгмийн ухааны факультет, “Эрх зүйч”

Ажилласан байдал:

  • 1976-1981 онд Улсын дээд шүүх, “Нарийн бичгийн дарга”, “Зааварлагч”
  • 1981-1982 онд Эрдэнэт хотын шүүх, “Шүүгч”
  • 1982-1988 онд Монголын Өмгөөлөгчдийн коллеги, “Өмгөөлөгч”
  • 1988-1991 онд Монголын Өмгөөлөгчдийн Коллегийн тэргүүлэх газар, “Зааварлагч”
  • 1992 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Өмгөөлөгч”  
gotovoyuntsetseg@yahoo.com

ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ

БЯМБЫН НАМХАЙ

 

 Үндсэн ажил: Өмгөөлөгч

 Төгссөн сургууль: МУИС-Хуулийн анги

 Ажилласан байдал:

  • 1979-1980 он  Завхан аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаанд хуулийн хэлтэсийн дарга
  • 1980-1982 он Шүүх яаманд мэргэжилтэн
  • 1982-1988 он Дундговь аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаанд хуулийн хэлтэсийн дарга
  • 1988-1992, 1995-1997 он УЕПГ-т хяналтын прокурор
  • 1992-1995 он БГД-н хяналтын прокурор
  • 1997-2004 он Нийслэлийн прокурорт хяналтын прокурор
  • 2004-2008 он Халх журам Дээд сургуульд багш
  • 2008-2010 он Улаанбаатар-Эрдэм Судлал Дээд сургуульд багш тэнхимийн эрхлэгч
  • 2013 оноос одоог хүртэл МӨХ-ны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч

 bnamkhai@yahoo.com

МӨНХБАТЫН БАЯРАА

 

 Үндсэн ажил: Өмгөөлөгч

 Төгссөн сургууль:

  • 1998-2003 онд МУИС-ХЗС, “Эрх зүйч”
  • 2006-2009 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, “Санхүүгийн менежер”

 Ажилласан байдал:

  • 2004-2005 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Мэргэжилтэн”
  • 2005-2006 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Хуулийн зөвлөх”
  • 2006-2008 онд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Тамгын хэлтэс, “Ахлах мэргэжилтэн”
  • 2009-2009 онд УИХ-ын Тамгын газар, “Гишүүний зөвлөх”
  • 2009-2013 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл, “Өмгөөлөгч”

mbayaraa_mn@yahoo.com

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА, ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ

ЭНХБОЛДЫН БОЛОРЧУЛУУН

 

 Үндсэн ажил: Өмгөөлөгч

 Төгссөн сургууль:

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

Ажилласан байдал:

  • 1988.06-1988.10 сард оёдлын үйлдвэр, “Оёдолчин”
  • 1988.10-1990.10 онд Цэргийн албанд “Байлдагч”
  • 1990-1995 УЦСЕГазар, “Цагдаа”
  • 1997 оноос Өмгөөлөгч

bolorchuluun414@gmail.com

ЦОГООГИЙН ОДОНЧИМЭГ 

 

 Үндсэн ажил: Өмгөөлөгч

 Төгссөн сургууль:

  • 1992-1996 онд МУИС-Хууль зүйн сургууль, “Эрх зүйч”
  • 2005 онд Цагдаагийн академи, “Магистр”

  Ажилласан байдал:

  • 1996-1999 онд Дундговь аймгийн сум дундын шүүх “Туслах шүүгч”
  • 1999-2002 онд Дундговь аймгийн сум дундын шүүх, “Шүүгч”
  • 2003-2009 онд Хууль зүйн үндэсний төв, “эрдэм шинжилгээний ажилтан”
  • 2005 оноос “Зөв зохицол дартнерс” ХХК, “Өмгөөлөгч”
odnoo_96@yahoo.com