Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364 
И-мэйл
info@mglbar.mn
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль

Хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх үндсэн зорилгын хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь онцлох хуулийн төсөл, шинээр батлагдсан болон шинэчлэгдэн, өөрчлөгдсөн хууль тогтоомжуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг танилцуулж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, баталжээ.

Хуулийн зорилт нь “барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах”-д орших бөгөөд дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдсан байна: 

  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь хуулийн этгээд буюу барьцаалан зээлдүүлэх газар, хувь хүн буюу байнга, ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх иргэн гэсэн төрөлтэй байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан бол харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах;
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хамгийн багадаа 10 000 000 төгрөг, түүнээс багагүй байх ба мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх;
  • Нэгэнт бүртгэлд бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхэлсэн бол тодорхой хугацааны дараа дахин сунгуулахгүй, харин хуурамч баримт бичиг ашиглан бүртгүүлсэн нь тогтоогдсон, хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон, хориглосон үйл ажиллагааг хоёр ба түүнээс дээш удаа явуулсан, үйл ажиллагаагаа зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй явуулаагүй зэрэг шалтгаан нөхцөл нь бүртгэлийг цуцалж, хүчингүй болгох үндэслэл болох;
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах үүрэг хүлээх, одоо ажиллаж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох ажилтан нь хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор энэхүү сургалтад үнэ төлбөргүй хамрагдах;
  • Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цагдаагийн газрын холбогдох цахим мэдээллийн санд холбогдсон байх;
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлэх бөгөөд цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн сэжиг бүхий эд зүйлсийг аливаа этгээд барьцаанд тавихаар ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх үүрэг хүлээх;
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулан ажиллуулах бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо,  Монголбанк, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулах;
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээг баримталж зээл олгох бөгөөд энэ хэмжээнээс хэтрүүлж зээл олгосон нь тогтоогдвол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдах;
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллах г.м.

 
Тус хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Өчигдөр 15 цаг 54 мин
“МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 09 мин
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-05-06 17:35
А.Ф.КОНИГИЙН НЭРЭМЖИТ САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ КУЛЕШОВА ЛЮДМИЛА ВАСИЛЬЕВНААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-05-06 17:20
СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2024-05-06 17:07
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-06 11:45
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-06 11:26
“ТӨР, НИЙТИЙН АШИГ, СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ПРОКУРОРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-03 10:13
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-03 10:18
“ХУУЛЬЧДЫН ТӨГӨЛ”-Д МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-05-02 16:26
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЁР ДАХЬ АЯЛАЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-02 09:47
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ
2024-05-02 09:21
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ
2024-05-02 09:20
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ
2024-05-02 09:19
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ
2024-05-02 09:16
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
2024-05-01 16:53
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2024-04-30 19:37
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-04-30 18:39
"Бридж II" төслийн Олон Улсын зөвлөх Юн Гаоныг хүлээн авч уулзлаа
2024-04-30 12:03
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-04-29 10:07