Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364 
И-мэйл
info@mglbar.mn
"Бридж II" төслийн Олон Улсын зөвлөх Юн Гаоныг хүлээн авч уулзлаа

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй "Бридж II" төслийн Олон Улсын зөвлөх Юн Гаоныг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооны дарга, доктор Б.Өнөрмаа, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын "Бридж II" төслийн  зөвлөх Г.Билгүүн нар байлцсан.

   Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй "Бридж II" төслийн хүрээнд шүүгч, прокурор, хууль сахиулах алба хаагч болон хуульч нарт зориулсан албадан хөдөлмөрийн хэргийг хянан шийдвэрлэхэд зориулсан хэрэглэгдэхүүн болон сургалтын модуль боловсруулах ажил хийгдэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд албадан хөдөлмөрийн шинжтэй гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх чиглэлээр хуульчдыг чадавхжуулах хэрэгцээ шаардлагыг судлах, санал солилцох, энэ чиглэлийн гарын авлага, сургалтын модуль боловсруулах болон уг сургалтыг магадлан итгэмжлүүлэх асуудлаар мэдээлэл авах, санал солилцох зорилгоор тус уулзалтыг зохион байгуулсан юм.

   Юн гао нь эрүүгийн эрх зүй, хүний эрх, түүний дотор хүн худалдаалах болон албадан хөдөлмөрлүүлэхтэй тэмцэх, энэ чиглэлээр шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр ажилласан олон жилийн туршлагатайгаас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагад ажиллаж байсны хувиар Хүн худалдаалахтай тэмцэх загвар хууль, Хүн худалдаалахтай тэмцэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын гарын авлага, Албадан хөдөлмөрлүүлэхтэй тэмцэх арга хэмжээний тусгай хөтөлбөр зэрэг олон улсад зөвлөмж, чиглэл болсон олон баримт бичгийг боловсруулахад гар бие оролцож байсан туршлагатай ажээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХОТ БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2024-05-17 22:32
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-16 20:51
УРИАЛГА
2024-05-15 21:53
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-05-15 16:29
“ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-2024” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2024-05-15 21:49
"ШУДАРГА ЁС" СЭТГҮҮЛД БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2024-05-15 21:58
ХУУЛЬЧИД МОД ТАРЬЛАА
2024-05-15 22:20
БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА АН СОНГ МИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-05-09 22:30
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-08 15:54
“МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-05-07 16:09
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-05-06 17:35
А.Ф.КОНИГИЙН НЭРЭМЖИТ САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ КУЛЕШОВА ЛЮДМИЛА ВАСИЛЬЕВНААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-05-06 17:20
СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2024-05-06 17:07
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-06 11:45
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-06 11:26
“ТӨР, НИЙТИЙН АШИГ, СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ПРОКУРОРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-03 10:13
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-03 10:18
“ХУУЛЬЧДЫН ТӨГӨЛ”-Д МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-05-02 16:26
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЁР ДАХЬ АЯЛАЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-02 09:47
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ХУРАЛ
2024-05-02 09:21