Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364 
И-мэйл
info@mglbar.mn
БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА АН СОНГ МИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сонг Мин тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

   Төлөөлөгчдийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.

   Уулзалтад Монголын Хуульчдын холбооны талаас Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, Шүүгчдийн хорооны тэргүүн С.Энхбаяр, гишүүн хуульч, шүүгч С.Ганбат, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Амарсанаа, өмгөөлөгч Н.Чимгээ, Б.Отгонтөгс, Н.Мөнхцэцэг, Ц.Цолмон нар оролцсон.

    Пусан хотын ИТХ-ын төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Пусан хотын ИТХ-ын хоёр дэд дарга, Удирдах хороо, Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн хороо, Халамж байгаль орчны хороо, Барилга тээврийн хороо, Далайн тээвэр, хот байгуулалт, аюулгүй байдлын хороо, Боловсролын хорооны дарга нарын 16 албан хаагч багтжээ.

   Тус уулзалтаар харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
3 цаг 59 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
4 цаг 10 мин
Газар чөлөөлөх үйл явцад төлөвлөлтийн эрх зүйн шаардлагыг хэрэгжүүлэх нь
4 цаг 15 мин
“ХОТ БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2024-05-17 22:32
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-16 20:51
УРИАЛГА
2024-05-15 21:53
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-05-15 16:29
“ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-2024” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2024-05-15 21:49
"ШУДАРГА ЁС" СЭТГҮҮЛД БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2024-05-15 21:58
ХУУЛЬЧИД МОД ТАРЬЛАА
2024-05-15 22:20
БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА АН СОНГ МИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-05-09 22:30
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-08 15:54
“МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-05-07 16:09
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-05-06 17:35
А.Ф.КОНИГИЙН НЭРЭМЖИТ САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ КУЛЕШОВА ЛЮДМИЛА ВАСИЛЬЕВНААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-05-06 17:20
СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2024-05-06 17:07
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-06 11:45
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-05-06 11:26
“ТӨР, НИЙТИЙН АШИГ, СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ПРОКУРОРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-03 10:13
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-03 10:18