Хууль зүйн ухааны доктор, дэд профессор. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд Судалгааны албаны дарга, ахлах прокуророор ажилладаг.
Судалгаа, сургалтын үндсэн чиглэл:
- Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй;
- Нийгмийн ухаан, хууль зүй, түүний дотор эрүүгийн эрх зүй;
- Криминологи;
- Цагдаа судлал;
- Хууль сахиулахуйн боловсрол судлал;
- Хууль зүйн статистик, гэмт хэргийн статистик зүй;
- Хууль сахиулах салбарын үйл ажиллагаа;
- Хуулийн сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх;
- Авлига, ашиг сонирхлын зөрчлийн судалгаа;
- Ил тод байдал, шударга байдлын талаарх судалгаа;
- Хуулийн сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын менежментийн талаарх судалгаа;
- Хууль сахиулах үйл ажиллагаа ба олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал судлал;
- Нийгмийн судалгаа;
- Дээрх чиглэлээр суурь, хавсарга, хэрэглээ болон бодлогын судалгаа, төсөл хэрэгжүүлэх, гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээлийн жагсаалт:
2005-2025 онд дангаараа болон профессор багш, судлаач нартай хамтран 4 сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, 6 гарын авлага, 30 орчим судалгааны тайлан, статистикийн эмхэтгэл, 7 эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, мэргэжлийн сэтгүүлийн 25 дугаар эрхлэн гаргаж, 70 гаруй судалгааны ажил хийж, 27 удаа илтгэл хэлэлцүүлж, 41 өгүүлэл, нийтлэлийг нийтийн хүртээл болгож, хуулийн төсөл, бодлогын баримт бичиг, төсөл, журам, заавар боловсруулах чиглэлээр 20 орчим ажилд голчлон оролцож ажилласан байна.
Гишүүнчлэл:
- Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч /2014 оноос/.
- “Хууль сахиулахуй” онол, арга зүйн сэтгүүлийн Редакцын зөвлөлийн гишүүн /2014 оноос/
- Монголын залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооны гишүүн /2017 оноос/.
- Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын профессорын судалгааны багийн профессор /2018 оноос/.
- Орхон их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, профессор багш /2019 оноос/.
- Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, гишүүн профессороор /2022 оноос/.
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/55 дугаар тушаалаар “Хууль сахиулахуй, дотоод хэрэг” чиглэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр /2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс/.
- 2022 оноос Дотоод хэргийн их сургууль, Монголын Криминологичдын холбооноос эрхлэн гаргадаг “Гэмт явдалтай тэмцэх асуудал” онол, арга зүйн сэтгүүлийн редакцын гишүүн.
- 2024 оноос Идэр их сургуулийн эрх зүйн магистрын зэргийн хамгаалах зөвлөлийн гишүүн /2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс/.
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээч (2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс).
- Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Нийгмийн шинжлэх ухааны бага чуулганы гишүүн (2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс)
Ажилласан байдал:
Хууль зүйн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд:
- 2005-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвд криминологи судалгаа хариуцсан байцаагч;
- 2007-2012 онд тус төвд Криминологи судалгаа хариуцсан ахлах байцаагч;
- 2012-2019 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан;
- 2019-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрхлэгч;
- 2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн эрхлэгч;
- 2022 оны 01 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн захирал;
- 2022 оны 11 дүгээр сарын 10-наас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны алба дарга, ахлах прокуророор ажиллаж байна.