Утас:
22222222
Шүүхэд хандах эрхээ хэрхэн эдлэх вэ?
Баянмөнх
(Зохиогч)
Энэхүү иргэдэд зориулсан гарын авлагыг иргэд хуулийн байгууллагаар үйлчлүүлэхэд түгээмэл тулгардаг асуудлуудад хариулт өгөхөөр энгийн, ойлгомжтой байх хэлбэрээр бичлээ. Иргэд хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар эрх зүйн мэдлэг дутмагаас хохирох асуудал өдөр тутамд тулгарсаар байна. Хуульчид хууль, дүрэм, журмын хүрээнд мэргэжлийн үг хэллэгээр ярьж тайлбарлахаас илүү тухайн хүнд хийх алхамыг тайлбарлан ойлгуулах нь илүү үр дүнтэй төдийгүй цаашид эрхээ хэрэгжүүлэх боломжийг өөрт нь олгосон бодит туслалцаа болох юм. Иймд дээрх хэрэгцээ шаардлагыг нөхөх, олон нийтэд мэдээллийг нээлттэй, ил тод түгээх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг Монголын Хууульчдын холбооны төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооноос эрхлэн гаргаж хэвлүүллээ. Иргэд та бүхэн өөрт тулгамдсан асуудлыг хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхэд энэхүү гарын авлага тус дөхөм болно гэдэгт итгэж байна.
Худалдаж байгаа дэлгүүр:
Хууль зүйн үндэсний хүрээлэн номын худалдаа