ДОРОМЖЛОХ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ДҮГНЭСЭН УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр хуульчилж, 2020.02.13-ны өдөр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн.1 Худал мэдээлэл тараах гэмт хэргийн тоо баримтын тухайд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020-2024 оны эхний хагаст нийт 2260 хэрэг бүртгэл үүссэн2 нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахад томоохон нөлөөлөл үзүүлж байна.