Шалгалтын хороо

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Хуульчдын холбооны чиг үүргийн хороо юм.                       

    Тус хороо нь дараах үйл ажиллагааг явуулдаг.

* Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасан хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах;

* Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн арванхоёрдугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах, дүгнэлт гаргах;

* Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2014 оны зургадугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах түр журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадварын талаарх дүгнэлт гаргах.