ХОРООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг, Хуульчдын холбооны дүрмийн 8.9 дүгээр зүйл болон 8.13 дугаар зүйлийг үндэслэн байгуулагдсан Сайн дурын хороо юм. Тус хороо нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа байгууллагууд болох өмгөөллийн хуулийн этгээд, тэдний нөлөөллийг эгнээндээ нэгтгэж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах, өмгөөллийн хуулийн этгээдийг байгуулан ажиллах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Хорооны үндсэн үйл ажиллагаа нь Өмгөөллийн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн мэргэжлийн туслалцааны стандарт боловсруулах, сурталчлах, өмгөөллийн хуулийн этгээдийн талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөөн, туршлага солилцох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад харилцаа, бусад чиглэлээр Хуульчдын холбооны холбогдох хороодтой хамтран ажиллахад чиглэдэг.
ХОРООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг, Хуульчдын холбооны дүрмийн 8.9 дүгээр зүйл болон 8.13 дугаар зүйлийг үндэслэн байгуулагдсан Сайн дурын хороо юм. Тус хороо нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа байгууллагууд болох өмгөөллийн хуулийн этгээд, тэдний нөлөөллийг эгнээндээ нэгтгэж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах, өмгөөллийн хуулийн этгээдийг байгуулан ажиллах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Хорооны үндсэн үйл ажиллагаа нь Өмгөөллийн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн мэргэжлийн туслалцааны стандарт боловсруулах, сурталчлах, өмгөөллийн хуулийн этгээдийн талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөөн, туршлага солилцох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад харилцаа, бусад чиглэлээр Хуульчдын холбооны холбогдох хороодтой хамтран ажиллахад чиглэдэг.
Товч танилцуулга:
2005 онд МУИС-ийн ХЗС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2005 он - Хуульч, 2006 он - Өмгөөлөгч
Ажлын туршлага:
1. Худалдаа хөгжлийн банк - 2005.06-2011.04 /Хуульч, Тусгай активийн хуульч, Эрх зүйн хэрэгжилтийн ажилтан/
2. Оюу Толгой - 2011.04-2014.06 /Хуульч/
3. “ДиБи энд ЖиТиЭс Адвокатс” ХХК - 2014.06-2014.12 /Хуульч - Партнер
4. Шүүхийн Ерөнхий Зөвлөл - 2015.01-2016.06, 2018.11-2019.04
/Шүүхийн захиргааны мониторинг хариуцсан ахлах референт, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, ХАСХОМ Хариуцсан референт/
5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар - 2019.04-2019.09 /Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/
6. Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” ХХН - 2019.09-2022.08 /Гүйцэтгэх захирал, Партнер
7. Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв - 2022.08- 2023.02 /Ногоон бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга/
8. Өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК - 2023.02- одоог хүртэл /Гүйцэтгэх захирал, Партнер/
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Батбаярын Батцэнгэл
Мэргэжил, боловсрол: Бизнесийн эрх зүйч, магистр
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
2018 оноос Монголын Хульчдын Холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч
Ажлын дадлага, туршлага: Бизнесийн эрх зүй, Иргэний эрх зүй, Санхүү, Төслийн менежментийн чиглэлээр мэргэшиж ажилласан.
Монголын Хуульчдын Холбооны гишүүнчлэл, хуульчийн мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 5912
Сайн дурын хорооны гишүүнчлэл:
Захиргааны эрх зүйн хороо
Өмгөөлөгчдийн хороо
Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хороо
Сонгуульт ажил:
2022 оноос Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн
2023 оноос Монголын Хуульчдын Холбооны Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн