"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2026" БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооноос Сургалтын хорооны дэмжлэгтэйгээр "Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн форум-2026" үйл ажиллагааг өчигдөр(2026.04.22) зохион байгууллаа.

Форумыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны Тэргүүн Д.Түвшинтамир нээж үг хэлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “…Өмгөөллийн хуулийн этгээдүүд маань нэг зах зээл дээр тус тусдаа өрсөлдөгчид боловч, салбарынхаа хувьд нэг завинд сууж буй хамтрагчид юм. Хэрэв өмгөөллийн салбарын нэр хүнд унаж, хууль зүйн орчин муудвал бидний хэн нь ч мундаг байсан ч дангаараа амжилтад хүрэхгүй. Салбарын маань "хөрс" эрүүл байж гэмээнэ бидний тарьсан мэдлэгийн үр эрүүл байна…” гэдгийг онцолсон.

Энэ удаагийн форумаар Өмгөөллийн "Легал Гайд" ХХК-ийн хуульч, өмгөөлөгч Н.Баясгалан “Хуулийн фирмийн маркетинг” сэдвийн хүрээнд хуулийн фирмийн маркетингийн орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хуулийн үйлчилгээний зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг харахад өмгөөллийн хуулийн этгээдүүд маркетингийн үйл ажиллагаандаа уламжлалт аргаас илүүтэй дижитал болон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг түлхүү ашиглаж байна. Тухайлбал, хиймэл оюунд суурилсан маркетинг, Generative Engine Optimization (GEO), стратегийн сошиал медиа менежмент, SEO-д суурилсан контент хөгжүүлэлт, видео маркетинг, мөн өгөгдөлд суурилсан маркетинг ба ROI хэмжилт зэрэг нь энэ салбарын гол чиглэлүүд болж байна” гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Үүний дараа БНСУ-ын "DLG Law corporation"-ийн удирдах партнер Won H.Cho “Хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд хуулийн фирмийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар илтгэл тавьж, “Монгол Улсын хувьд нүүдлийн соёл иргэншлийн "дасан зохицох чадвар" нь хиймэл оюун ухааны эрин үед хамгийн том давуу тал болохыг Дэлхийн Эдийн засгийн форум онцолсон байдаг. Хуульч мэргэжилтнүүд энэхүү уян хатан, өөрчлөлтөд соргог байдлаа ашиглан хиймэл оюун ухааныг эрх зүйн практиктаа нэгтгэснээр илүү шударга, хүртээмжтэй, үр ашигтай хууль зүйн тогтолцоог бүрдүүлэхэд манлайлах үүрэгтэй юм.” гэдгийг дурдлаа.

Мөн Татварын ерөнхий газрын Улсын байцаагч Л.Алтан-Эрдэнэ “Татварын тайлагнал” сэдвээр хуулийн фирмийн жишээн дээр татварын тайлагнал, анхаарах асуудлуудыг тайлбарлалаа.

Хөрөнгө оруулалт, компанийн засаглалын зөвлөх, доктор С.Санасэр “Бизнесийн удирдлага” сэдвийн хүрээнд хамтын бизнесийн удирдлагын тогтолцооны амжилтын үндсийг танилцуулж, “Олон Улсын шилдэг хуулийн фирмүүдийн амжилтын нууц нь зөвхөн хуулийн мэдлэг бус, харин сайн засаглал, хамтын удирдлагын тогтолцоо-тэднийг институц болгодог.” гэдгийг илтгэлдээ онцолсон.

Форумын үеэр үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж, "Грата Интернэйшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал В.Болормаа болон "Анта Партнерс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Уянга нар модератороор  ажиллаж, панелистуудаар "Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН-ийн партнер Д.Дүгэржав, СЭЗИС-ийн ахлах багш С.Сайн-Од нар оролцож, хуульчидтай санал солилцон, туршлагаа хуваалцлаа.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
21 цаг 12 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 10 цаг 53 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00