МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат болон Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүд 2026 оны 06 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг Япон Улсын Өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо (Japan Federation of Bar Associations – JFBA)-ны удирдлага найрсгаар хүлээн авч уулзсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Албан уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны Тэргүүн Д.Түвшинтамир, тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Уянга, Б.Билгүүн, М.Энхжин, Н.Түмэнбаяр, С.Отгонжаргал, гишүүн хуульч А.Ануу болон JFBA-ийн Ерөнхийлөгч Жуничи Мацуда, Дэд ерөнхийлөгч Осаму Ишихара, Олон улсын харилцааны хорооны дарга Акицую Огава, дэд дарга Ёшиказу Абэ, хорооны гишүүн Шихо Бода, Олон улсын харилцааны газрын ажилтан Юка Оно нар оролцлоо.

Талууд хоёр байгууллагын үйл ажиллагааны онцлог, хуульчдын байгууллагын өөрөө удирдах ёсны тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өсөлт хөгжил болон  хоёр улсын хуульч, өмгөөлөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон байна.

Мөн төлөөлөгчид Токио хотын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагаатай танилцаж, маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх тогтолцоог Япон Улсын хууль тогтоомжоор хэрхэн дэвшилттэй зохицуулсан сайн туршлагыг судалж, практик хэрэгжилтийн талаар Эвлэрүүлэн зуучлах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчидтэй уулзаж ярилцсаны зэрэгцээ 2026 оны 09 дүгээр сард тус Эвлэрүүлэн зуучлах төвөөс гадаад орны хуульчдад явуулах сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүдийг оролцуулах боломжтой болохыг танилцуулсан байна.

Айлчлалын үеэр Холбооны төлөөлөгчид Япон Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, шүүх хуралдааны байр танхимаар зочилжээ.

Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны үйл ажиллагааны хүрээнд Япон Улсын “King & Wood Mallesons” хуулийн фирмийн удирдах партнер Chen Mianhua тэргүүтэй хуульчидтай болон “Nishimura & Asahi” хуулийн фирмийн удирдах партнер Masaki Noda, Hikaru Oguchi нартай, “DLA Piper” хуулийн фирмийн партнер Tony Andriotis нартай уулзаж, олон улс хоорондын хууль, эрх зүйн үйлчилгээ, хуулийн фирмүүдийн менежмент, зохион байгуулалт, хүний нөөцийн асуудал, мэргэжлийн үйлчилгээний чанарын талаар туршлага судлаж, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон болно.

Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль зүйн салбарт томоохон байр суурь эзэлдэг хуульч, өмгөөлөгчдийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, өмгөөллийн хуулийн этгээд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг хэрхэн дээшлүүлэх талаар туршлага солилцсон, хоёр орны хуульчдын хамтын ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26