ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн хөгжлийг дэмжих хорооны санаачилгаар “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж үг хэлсэн бөгөөд тус Хороо нь идэвх, санаачилгатай ажиллаж байгааг сайшааж, хүрэлцэн ирсэн хуульчдад талархал илэрхийллээ.

Тус өдөрлөгт “Хуулийн фирмийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр Өмгөөллийн “Дашням партнерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, партнер Д.Золжаргал, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хуулийн фирмийн онцлог, давуу тал” сэдвээр “Грата Интернэшнл Монголиа” ХХН-ийн Партнер В.Болормаа, “Технологийн салбар дагнасан зөвлөх үйлчилгээний онцлог, туршлага” сэдвээр Өмгөөллийн “Виндекс ХХН-ийн Партнер, Гүйцэтгэт захирал Б.Наранцэцэг, “Хуулийн фирмийн пробоно үйл ажиллагаа” сэдвээр Өмгөөллийн “Легал гайд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаатар, “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд гарч буй хүндрэлүүд, шийдвэрлэх арга замууд” сэдвээр Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Өмгөөллийн “Анта партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Түвшинтамир нар тус тус илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн туршлагыг хуваалцлаа.

Тус хорооны зүгээс энэ онд Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц олон үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд цаашид ч үр өгөөжтэй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү өдөрлөгийн үеэр Монголын Хуульчдын холбооны шинэ байртай болох санаачилгыг дэмжиж хандив өгсөн өмгөөллийн хуулийн этгээдүүд болон хуульчдад талархал илэрхийлж, талархлын бичиг гардуулж, ажлын амжилт хүссэн.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
11 цаг 32 мин
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
17 цаг 12 мин
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23