Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 56 дугаар зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 8.6 дугаар зүйлд заасан чиг үүрэг бүхий, Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хурлын 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хуульчдын холбооны чиг үүргийн хороо юм.