АЗИЙН САНТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Монголын Хуульчдын холбоо, Азийн сантай 2019 оноос хамтран хэрэгжүүлсэн “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ.

Төслийн хаалтын үйл ажиллагаанд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Матью Ференс, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, УЕПГ-ын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат нар урилгаар оролцлоо.

Хаалтын үйл ажиллагаанд тус сангийн Шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн. Мөн “Шинээр томилогдсон шүүгч, прокурор, шинэ хуульчийн сургалт”, “Сургагч багш бэлтгэх сургалтын үр дүн”, “Шинээр томилогдсон шүүгч, прокурор болон шинэ хуульчийг чадавхжуулахад Менторшип хөтөлбөрийн үзүүлэх үр нөлөө, цаашдын хэрэгжилт”, “Сургалтын хөтөлбөрийг цахимжуулах ажлын үр дүн, цаашдын чиг хандлага, хэрэгцээ” зэрэг сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуульчдын холбооны гишүүн хуульч, шүүгч Д.Халиуна, хуульч, өмгөөлөгч, ментор Б.Баттуул, УЕП-ын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших, Сургалтын албаны хяналтын прокурор Я.Мөнхзаяа, Ц.Хашбаатар, Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн хяналтын прокурор Ч.Хандмаа, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын албаны дарга Г.Халиунаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул болон МУИС-ийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч Г.Баярмаа нар оролцож төслийн хүрээнд хийгдсэн ажлын талаар өөрсдийн байгууллагуудад гарсан үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
14 цаг 17 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 14 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50