БАГА ҮНИЙН ДҮНТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлгийн нээлтийг  нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа нар үг хэлж хэлэлцүүлгийг нээлээ.

        Тус хэлэлцүүлгийн илгэгчээр Хууль зүй, дотоод хэргийн яамны  Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн шинжээч М.Цолмон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орох Бага үнийн дүнтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, үзэл баримтлал, хуулийн танилцуулга”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр “Бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн өнөөгийн практик, анхаарах зүйл “, МХХ-ны холбооны Нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, судлаач Г.Цагаанбаяр “Бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гадаад улсын жишиг” сэдвүүдээр тус тус илтгэлүүд хэлэлцүүллээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нар хэлэлцүүлэгчийн чиглүүлэгчээр оролцлоо.

       Хэлэлцүүлэгт оролцсон хуульчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд оруулах саналаа хүсэлтээ солилцлоо. Хүрэлцэн ирсэн эрхэм хуульчиддаа баярлалаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор өнөөдөр эхэллээ
Өчигдөр 17 цаг 19 мин
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ХУУЛЬЧДАД ГАРДУУЛЛАА
Өчигдөр 13 цаг 36 мин
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Өчигдөр 13 цаг 24 мин
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОЁР ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Өчигдөр 09 цаг 06 мин
ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ӨМГӨӨЛӨГЧДӨД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
Уржигдар 17 цаг 04 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 50 мин
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ М.БААСАНБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 16 цаг 24 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 10 цаг 16 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
2026-11-23 16:11
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-11-23 16:09
“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-11-23 10:09
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 16:26
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-11-20 16:14
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-11-20 11:53
МЭДЭЭЛЭЛ
2026-11-20 10:34
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06