МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ 2024 ОНД ДАХИН СУНГАХААР БОЛЛОО

Монголын хуульчдын холбоо АНУ-ын Худалдааны яамны  Хуулийн газрын Арилжааны эх зүйн хөгжлийн хөтөлбөрийн  Дарга  Стифен Гарднер, Олон улсын хөтөлбөрийн  Зөвлөх Гришма Прадхан, болон Ахлах мэргэжилтэн Максвелл Грубер нарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

АНУ-ын худалдааны яамны Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр улсуудын хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан бизнес, арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, олон улсын сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн текник туслалцаа үзүүлдэг  хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь 2023 онд Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр МХХ-ны хуульчдад “Олон улсын арилжааны арбитр”, “Хөрөнгө оруулагч-Засгийн газар хоорондын маргааныг шийдвэрлэх нь”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвүүдээр  сертификат олгох сургалтуудыг зохион байгуулсан билээ.

Өнөөдрийн уулзалтаар 2023 онд зохион байгуулсан сургалтын үр дүнг дүгнэж, тус хөтөлбөрийг 2024 онд Монголын хуульчдын холбоонд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, талуудын Хамтран ажиллах гэрээг дахин сунгахаар тохиролцлоо. Талууд шинэчилсэн гэрээний хүрээнд 2024 онд цаашид сургалтын төрөл, чиглэлийг нэмэгдүүлэх,  сургалтын хөтөлбөрийг илүү өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Уулзалтад Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын Дарга Ш.Жолбарс, Монголын хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн Х.Наранбулаг, Гадаад харилцааны Мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ нар оролцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09