БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    Монголын Хуульчдын холбооноос хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй асуудал болон шүүхийн байрны нөхцөл байдлыг судлах, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох, хамтран ажиллах зорилгоор шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ.

    Энэ ажлыг хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл тэргүүтэй төлөөлөл өчигдөр (2024.04.04) Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооноос Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Шүүгчдийн хорооны тэргүүн С.Энхбаяр, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Д.Батболд, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Алтангадас нар оролцсон. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Тамгын хэлтсийн дарга Л.Наянтай нар шүүхийн үйл ажиллагаа, ажлын байрны нөхцөл байдал, хүний нөөцийн асуудал, шүүх хуралдааны тоон мэдээлэл зэргийг танилцуулсан.  

    Тус уулзалтаар шүүгчдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл болон тулгамдаж буй асуудлыг хөндөж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. Тодруулбал, тус шүүхийн хувьд ажлын байрны орчин нөхцөл тааруу, засаж сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан юм. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтанг хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулах зохицуулалтыг хуульд оруулахгүй бол хүний нөөцийн хомсдол үүсээд байгааг хэлж байсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
20 мин
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
6 цаг 15 мин
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 10 цаг 09 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
Уржигдар 10 цаг 53 мин
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07