АНУ-ын БАРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Америкийн Нэгдсэн Улсын Барын холбооны дэлхийн хөтөлбөрийн төвийн  Ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Жесси Танненбумыг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

   Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын барын холбоо нь 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр харилцан туршлага солилцох, арга зүйн зөвлөгөө өгөх, олон улсын хурал, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг.

   Энэхүү уулзалтаар тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Төрийн депарментээс хэрэгжүүлэх төсөлд Монголын Хуульчдын холбоо болон АНУ-ын Хуульчдын холбоо хамтарч ажиллахаар тохиролцлоо. Мөн цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон.

   Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, хуульч, өмгөөлөгч, Н.Одонжав, Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн, АНУ-ын Хуульчдын холбооны Хуулийн гадаад зөвлөх Х.Наранбулаг нар оролцлоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уржигдар 16 цаг 48 мин
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09