“МОНГОЛ БА БНСУ-ЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбоо нь Олон Улсын “Улаанбаатар” их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Төрийн өмчит хууль зүйн судалгааны хүрээлэн, Гёнги Өмгөөлөгчдийн холбоо, Ажү Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэмжлэгтэйгээр “МОНГОЛ БА БНСУ-ЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт олон улсын симпозиумыг 2024 оны долдугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Тус симпозиумын нэгдүгээр хэсэг “Эрүүгийн хариуцлага” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар чиглүүлэгчээр ажиллаж, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, доктор Б.Өнөрмаа “Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн онцлог” сэдвээр, Гёнги Өмгөөлөгчдийн холбооны Тамгын газрын дарга И Жун Тэ “БНСУ-ын Дээд шүүхийн ялын бодлогын зөвлөл, түүний үйл ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Хоёрдугаар хэсэгт “Иргэний эрх зүйн зарим асуудал, Гэр бүлийн шүүх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Амарсанаа чиглүүлж,  МХХ-ны гишүүн хуульч, ДХИС-ийн ахлах багш О.Отгонтуяа “Монгол Улсад гэр бүлийн шүүх байгуулах хэрэгцээ, шаардлага” сэдвээр, БНСУ-ын Ажү Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Юн Тэ Ён “БНСУ-ын гэр бүлийн шүүх, хэргийн харьяалал” сэдвээр илтгэл тавьж оролцсон.  

Симпозиумын гуравдугаар хэсэг ”Үндсэн хуулийн хяналт” сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд чиглүүлэгчээр МХХ-ны Зөвлөлийн гишүүн В.Удвал оролцож, “Шихихутуг” Их сургуулийн ахлах багш Х.Одонтуяа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хууль зүйн шаардлага, түүнийг огцруулах үндэслэл” сэдвээр, БНСУ-ын Ажү Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Квон Гон Бу “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавигдах шаардлага, хариуцлага хүлээлгэх тогтолцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тус симпозиумд оролцогчдын зүгээс чухал асуудлуудыг хөндсөн, туршлага судалсан, ач холбогдолтой үйл ажиллагаа болж буй онцолж байсан.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байгууллагууд, зочин илтгэгч, хэлэлцүүлэгчид болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, оролцогч нартаа талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 12 цаг 07 мин
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 11 цаг 10 мин
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 11 цаг 01 мин
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
Уржигдар 10 цаг 26 мин
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
Уржигдар 10 цаг 06 мин
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09