Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШАЛГАЛТЫН ХОРООНЫ ГИШҮҮД ГЕРМАНЫ ХУУЛЬЧИЙН ХОЁРДУГААР УЛСЫН ШАЛГАЛТЫН ТАЛААР ТУРШЛАГА СУДАЛЛАА

Ханнс Зайдалийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотод 2024 оны зургадугаар сарын 12-19-ны өдрүүдэд айлчилж, хуульчийн хоёрдугаар улсын шалгалтын талаар туршлага судалж, сургалтад хамрагдлаа.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны дарга, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Шалгалтын хорооны гишүүн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Шалгалтын хорооны гишүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Шалгалтын хорооны гишүүн, Замын хөдөлгөөний хяналтын прокурорын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Шалгалтын хорооны гишүүн, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа, Шалгалтын хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо, Шалгалтын хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Баасандорж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар багтсан юм.

Тус айлчлалаар төлөөлөгчид нь  ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын Хууль зүйн яамны  төлөөлөгчид болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийж, сургалтад хамрагдаж шалгалт зохион байгуулахтай холбоотой асуудал болон СПР сургалтын талаар, иргэний эрх зүйн чиглэлээр шүүх дээр дадлага хийх, Бавари мужийн хуульчийн улсын хоёрдугаар шалгалт хэрхэн явагддаг, цахим шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг, мөн “Baylern” дижитал сургалтын платформ талаар, шалгалттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд хандах асуудлыг хэрхэн зохицуулж буй талаар мэдээлэл авч, туршлага солилцсон юм.

Мөн айлчлалын үеэр төлөөлөгчид Ханнс Зайделийн сангийн Мюнхен дэх төвийн үйл ажиллаагатай танилцаж, уулзалт зохион байгуулсан.

Шалгалтын хороо нь Монгол Улс дахь шалгалтын зохион байгуулалт болон бодлого, даалгаврын арга зүйг сайжруулахад ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд тус айлчлалыг зохион байгуулсан нь үр дүнтэй, дараа дараагийн шалгалтыг зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан ажил боллоо хэмээн төлөөлөгчид дүгнэсэн.

Энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ханнс Зайделийн сан, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
1
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО
12 цаг 1 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
13 цаг 36 мин
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
Уржигдар 10 цаг 23 мин
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026” БОЛНО
2026-04-28 11:06
ӨМГӨӨЛӨГЧДИЙН AI МЭДЛЭГ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-28 10:54
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
2026-04-27 11:36
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-04-24 16:43
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-24 16:28
ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-04-24 15:13
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-04-24 12:26
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО
2026-04-24 11:19
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-04-23 14:59
БНСУ-ЫН “ДИ ЭЛ ЖИ” ХУУЛИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-04-23 13:52
"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2026" БОЛЛОО
2026-04-23 11:32
ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-04-24 11:45
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ДОЛОО ХОНОГ-2026" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-04-21 17:16
БНХАУ “АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЖУРАМ” БАТАЛЖЭЭ
2026-04-21 13:47
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
2026-04-21 13:38
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-04-20 15:40
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026-04-20 09:50