СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭНД ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ХОРОО ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

   Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монголын Хуульчдын холбоо, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хороо, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хамтран "Эрүүл мэнд-Эх дэлхийгээ хайрлая” уриатай спорт явган аяллын тэмцээнийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Хуульчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдэнд амьдралын зөв дадал, хэвшил олгох, хоорондоо танилцаж туршлага солилцох, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор энэхүү аяллыг Монголын Хуульчдын холбооноос санаачилж, хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд тус спорт явган аяллын тэмцээн Улаанбаатар-Урган наран хороолол-Баянзүрх хайрхан-Хар усан тохой гэсэн маршрутаар авто машинаар 15 км, явган алхалтаар 10 км орчимд явагдсан.
    Тус тэмцээнд Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Прокурорын хороо, Захиргааны эрх зүйн хороо, Иргэний эрх зүйн хороо, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, “Менторшип” хөтөлбөрийн баг, Эвлэрүүлэн зуучлагчдын хөгжлийг дэмжих хороо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо зэрэг багийн 90 орчим тамирчин, хөгжөөн дэмжигч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн бөгөөд нэгдүгээр байрт Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, хоёрдугаар байрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, гуравдугаар байрт Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
    Амралтын нэг өдрийг өөртөө зориулж, “Эрүүл мэнд-Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэмжиж, бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролсон нийтэд хуульчдадаа болон хамтран зохион байгуулсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хамт олонд, хөтөч-шүүгчээр ажилласан Д.Далантай, Ж.Энхтайван, эмч шүүгчээр ажилласан Л.Чимэдцогзол, зураглаач Ө.Мөнхбаяр нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Зураг ҮЗЭХ

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47