ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

     Монголын Хуульчдын холбоо нь Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Монголд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй юм. Энэ хүрээнд Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар 2025 оны 04 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.

Тэднийг өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүн Л.Энхсайхан, Ц.Одонжав болон холбогдох бусад албаныхан оролцсон.

Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, тус чуулга уулзалтыг зохион байгуулахад Шүүхийн Ерөнхий зөвлөл хэрхэн хамран ажиллах талаар санал солилцлоо. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, “Шүүхийн про боно” үндсэн салбар хуралдаанд ач холбогдол өгч оролцохын зэрэгцээ “Шударга ёсны хүртээмж” салбар хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
50 мин
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 48 мин
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
1 цаг 56 мин
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2 цаг 32 мин
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2 цаг 51 мин
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Өчигдөр 09 цаг 18 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 47 мин
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 41 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 08 мин
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09