Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймаг “Хуульчдын Про Боно өдөр”-ийг 2025.05.01-ний өдөр дараах байдлаар зохион байгууллаа.

1. “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр Аймгийн ерөнхий боловсролын Гурван-Эрдэнэ сургуулийн 8-11 дүгээр ангийн 98 сурагчид Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь референт, хуульч М.Тунгалагмөрөн, Ерөнхий боловсролын Ирээдүй 21 дүгээр зуун сургуулийн 10-11 дүгээр ангийн 65 сурагчид Улсын ахлах өмгөөлөгч Ч.Будхүү, улсын өмгөөлөгч Б.Энхтүвшин, Математик, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8-11 дүгээр ангийн 120 гаруй сурагчид аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Даваахүү нар сургалт зохион байгууллаа.

2. Эрх зүйч мэргэжлийг сурталчилан таниулах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдаас Эрх зүйч мэргэжлийг сонгон төгсөж буй сурагчдын судалгааг авч энэ мэргэжлийг сонгосон 110 орчим сурагчдыг аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Хилийн цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг 7 байгууллагаар зочлуулан үйл ажиллагаатай танилцуулж, байгууллага бүрээс албан хаагч сурагчдад мэргэжлийн онцлог, сайхан тал, мэргэжлээ сонгох болсон шалтгаан зэргээр товч мэдээлэл өгч, сурагчдын асуултад хариулт өгөв.

3. Про боно арга хэмжээг байгууллага бүр албан байгууллага бүр дээрээ зохион байгуулахаар төлөвлөж, өөрийн цахим хуудас болон фэйсбүүк зарын группээр мэдээлэл сурталчилгаа явуулсан бөгөөд энэхүү нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд нийт 16 байгууллага нэгдэж иргэдэд зарим төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, гарын авлага, материал тарааж, зөвлөгөө үйлчилгээг үзүүлсэн.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус Шүүхийн байранд зохион байгуулсан өдөрлөгт 76 иргэнд үйлчилгээ үйлчлүүлж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэний ажиллаж байсан байдал, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн болоод эд хөрөнгийн хохирлыг хэрхэн гаргуулах зэрэг мэдээлэл авснаас 11 иргэн холбогдох баримтуудаа бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Түүнчлэн архивын үйлчилгээг авахаар 10 орчим иргэн хүсэлт гаргаж, хүсэлтээ даруй шийдвэрлүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Прокурорын газар 50 иргэнд зөвлөгөө үйлчилгээг үзүүлж, гарын авлага, материал тараасан. Хууль зүйн туслалцааны төвийн Хөвсгөл аймаг дахь салбар 23 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч гарын авлага, материал тарааж үйлчилгээ үзүүлсэн байна. Хөвсгөл аймгийн татварын газар утсаар 90, биечлэн 75 иргэнд буюу нийт 165 иргэнд зөвлөгөө мэдээлэл, Хөвсгөл аймгийн архивын хэлтэс 10 иргэнд үнэ төлбөргүй лавлагаа олгож, 28 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ, Хөвсгөл аймаг дахь “Онч легал” ХНН 2 иргэнд утсаар, 5 иргэнд биечлэн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч тоон мэдээ ирүүлсэн эдгээр байгууллагууд нийт 349 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
1 цаг 29 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
Уржигдар 10 цаг 16 мин
Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 4 гишүүнийг нөхөн сонгох сонгууль зарлагдлаа
Уржигдар 10 цаг 12 мин
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 10 цаг 01 мин
МЭНДЧИЛГЭЭ
Уржигдар 14 цаг 31 мин
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2026-03-06 16:21
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-03-05 15:58
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-03-05 13:36
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-03-03 17:21
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДАД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-03-03 13:11
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-03-02 16:08
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-03-02 16:01
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
2026-03-02 15:42
Иргэний_эрх_зүйн_подкаст
2026-03-02 15:09
ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-02 14:29
ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЗИЙН 14 ДЭХ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-03-02 10:53
ОРХОН АЙМАГ ДАХЬ ТАГНУУЛЫН ГАЗРЫН  НЭРЭМЖИТ  ДАРТСЫН  ТЭМЦЭЭНД  ОРХОН АЙМАГ ДАХЬ ХУУЛЬЧДЫН БАГ  АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2026-03-02 10:48
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД  ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД  АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2026-03-02 10:40
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-02-27 15:27