БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ХУУЛЬЧДАД СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбараас орон нутгийн хуульчдын дунд “Өглөөний уулзалт”-ыг Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтыг “Стресс, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд сургагч багшаар сэтгэл зүйч Э.Жаргал уригдан оролцов.

Уулзалтад оролцсон хуульчид “Ажлаас халшрах хам шинж”-ийг тодорхойлох асуумжийг бөглөж, ядралтын түвшин, бусдыг ойлгож мэдрэх чадвар, ажлын байран дахь сэтгэл ханамжийн өнөөгийн байдлаа мэргэжлийн аргачлалаар тодорхойлуулсан. Мөн хуульчиийн мэргэжлийн онцлогоос шалтгаалан үүсдэг стрессийг хэрхэн зөв удирдаж, ажлын байрны сэтгэл зүйн дарамтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй боллоо.

Хуульчдын сэтгэл зүйн боловсролыг дэмжих цуврал үйл ажиллагаа үргэлжлэх бөгөөд дараагийн уулзалтыг “Дам сэтгэцийн гэмтлээс урьдёилан сэргийлэх арга замууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

Уг уулзалтаар бусдын зовлон зүдгүүр, хүнд нөхцөл байдалтай өдөр тутам нүүр тулдаг хуульчдын хувьд дам байдлаар сэтгэл зүйн гэмтэл авах эрсдэл, түүнээс хамгаалах практик аргуудын талаар ярилцах юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53