Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026”-ЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР ПРОКУРОРЫН ХОРООНЫ БАГ ШАЛГАРЛАА

"Хуульчдын спортын наадам-2026" шилжин явах цомын төлөөх спортын тэмцээн 2026 оны тавдугаар сарын 18-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Прокурорын хороо, Монголын Нотариатчдын танхимтай хамтран холбооны Зөвлөл, Чиг үүргийн болон Сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн дунд спортын 7 төрлөөр (сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, биллиард, боулинг, усанд сэлэлт,) зохион байгуулсан.

Тэмцээний шагнал гардуулах ёслол 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр болж, тамирчдад шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх О.Машбат, Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Л.Буддорж, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор,  Прокурорын хараат бус, аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга П.Батболд, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах газрын дарга Б.Эрхэмбаяр, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Гантулгабат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Ц.Батболд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Бат-Гэрэл, Зөвлөлийн гишүүн, Ахмадын хорооны тэргүүн Ц.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн салбар зохицуулагч Б.Алтансүх, Зөвлөлийн гишүүн Г.Халиун, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн БЗД, СБД, ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн С.Цацралтуяа, Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн Ц.Одонжав, Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Ганхөлөг, Дархан-Уул аймгийн салбарын зохицуулагч Э.Одончимэг, Прокурорын хорооны тэргүүн, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хүний эрхийн бодлогын газрын дарга Э.Энхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нарын зочид гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Энэ жилийн тэмцээнд Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн 15 багийн 600 гаруй тамирчид спортын 7 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд дараах амжилтуудыг үзүүллээ. Үүнд:

Усанд сэлэлт

Эрэгтэй

3-р байр Орон, Дархан салбар “ОД” баг- Г.Лхагважав

2-р байр Захиргааны эрх зүйн хороо- М.Батчулуун

1-р байр Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо-М.Цэнгүүн

Эмэгтэй

3-р байр Спортын эрх зүйн хороо- Г.Мөнхжаргал

2-р байр Нотариатын хөгжлийг дэмжих хороо- Н.Энх-Ариун

1-р байр Шүүгчдийн хороо Э.Хулансайхан

Дартсын төрөлд

3-р байр: Иргэний эрх зүйн хороо-С.Цацралтуяа, Д.Очирдорж, Л.Баасанжав, Б.Жигмэддорж, Г.Намуун

2-р байр: Орхон Дархан салбар, “ОД” баг- Э.Одончимэг, Б.Одгарьд, Б.Чинбаатар, Л.Энхтайван, З.Мөнхтүвшин

1-р байр: Захиргааны эрх зүйн хороо- Г.Учрал, Г.Бат-Отгон, Ч.Болд, Э.Чанцалням, Ч.Мөнхболор

Биллиард

Эрэгтэй

3-р байр: Өмгөөлөгчдийн хороо-Г.Орхон

2-р байр: Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо-Э.Ганхөлөг

1-р байр: Орхон, Дархан салбар “ОД” баг- Б.Од-Гарьд

Эмэгтэй

3-р байр: Иргэний эрх зүйн хороо-Д.Батдулам

2-р байр: Өмгөөлөгчдийн хороо-Д.Эрдэнэтөгс

1-р байр: Прокурорын хороо- Э.Анударь

Боулинг

Багаараа

3-р байр: Прокурорын хороо – А.Ариунаа, Ц.Гантулгабат, Э.Намуун, А.Лхагваа, А.Ганзориг

2-р байр: Иргэний эрх зүйн хороо- С.Цацралтуяа, Э.Дөлгөөн, З.Түвшинжаргал, М.Аззаяа, Э.Удвал

1-р байр: Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо– Т.Ганболд, П.Цолмонбаатар, Н.Баярхүү, Ө.Цэрэндэжид, Д.Нэргүй

Ширээний теннис

Эрэгтэй

3-р байр: Эрүүгийн эрх зүйн хороо- Д.Дамдинсүрэн

2-р байр: Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо- М.Машбат

1-р байр Шүүгчдийн хороо- Т.Жавхлантөгс

Эмэгтэй

3-р байр: Эрүүгийн эрх зүйн хороо-Н.Баасанжав

2-р байр: Прокурорын хороо-С.Минжин

1-р байр: Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо-П.Сарантуяа

Волейбол

Эрэгтэй

3-р байр: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо – Ч.Атарболд ахлагчтай баг

2-р байр: Захиргааны эрх зүйн хороо – А.Түвшинтөгс ахлагчтай баг

1-р байр: Прокурорын хороо – Г.Цогтгэрэл ахлагчтай баг

Эмэгтэй

3-р байр: Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хороо – С.Галбадрах ахлагчтай баг

2-р байр: Прокурорын хороо – Б.Балжинням ахлагчтай баг

1-р байр: Захиргааны эрх зүйн хороо Ч.Мөнхболор ахлагчтай баг

Сагсан бөмбөг

Эрэгтэй

3-р байр: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо- О.Билгүүн ахлагчтай баг

2-р байр: Прокурорын хороо-Ц.Гантулгабат ахлагчтай баг

1-р байр: Захиргааны эрх зүйн хороо-А.Түвшинтөгс ахлагчтай баг

Эмэгтэй

3-р байр: Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороо- Ц.Анхтуяа ахлагчтай баг

2-р байр: Прокурорын хороо- Р.Энх-Оюун ахлагчтай баг

1-р байр: Захиргааны эрх зүйн хороо-Ч.Мөнхболор ахлагчтай баг

Шилдэг тоглогч:

Волейбол

Эмэгтэй: Захиргааны эрх зүйн хороо-С.Одмаа

Эрэгтэй: Прокурорын хороо-Э.Сайнбаяр

Сагсан бөмбөг

Эмэгтэй: Захиргааны эрх зүйн хороо-Б.Нямцэцэг

Эрэгтэй: Захиргааны эрх зүйн хороо-М.Гансүх

Багийн дүнгээр “Шилдэг баг”-аар

1-р байр: Э.Энхбат тэргүүнтэй Прокурорын хорооны баг

2-р байр: Л.Батбаатар тэргүүнтэй Шүүгчдийн хорооны баг

3-р байр: Орхон, Дархан салбарын “ОД” баг тус тус шалгарлаа.

Хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах үйл ажиллагааг дэмжиж ажилласан Улсын Ерөнхий прокурорын газар, Нотариатчдын танхимын хамт олонд болон Өмгөөллийн хуулийн этгээдийг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Ганхөлөгт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026”-ЫН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР ПРОКУРОРЫН ХОРООНЫ БАГ ШАЛГАРЛАА
52 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
3 цаг 2 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
4 цаг 44 мин
АНУ-ЫН ТЕХАС МУЖИЙН БАРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА
5 цаг 18 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
8 цаг 4 мин
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ”-ЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЗАРЛАГДЛАА
2026-05-22 13:00
БАЯНХОНГОРЫН ХУУЛЬЧИД ДАМ СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУДАД СУРАЛЦЛАА
2026-05-20 11:16
“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО” ХУШ МОД ТАРИХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-05-20 09:47
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2026-05-19 15:47
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАНД УРЬЖ БАЙНА
2026-05-19 15:27
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ХУУЛЬЧДАД СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-05-19 09:31
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-05-18 15:19
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХУУЛЬЧИДТАЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026-05-18 14:47
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
2026-05-15 16:46
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2026-05-15 16:32
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
2026-05-15 14:34
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48