Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянан хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж, Зөвлөлөөр батлуулах болон энэ дүрэм, Хуульчдын холбооноос тогтоосон бусад дүрэм, журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянан хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж, Зөвлөлөөр батлуулах болон энэ дүрэм, Хуульчдын холбооноос тогтоосон бусад дүрэм, журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-д “хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох”, 53 дугаар зүйлийн 53.2-д “Сургалтын хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж Зөвлөлөөр батлуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд тусгагдсан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна. Үүнд:
хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлох, үргэлжилсэн сургалтыг явуулах аргачлал, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, баталж мөрдүүлэх;
чиг үүргийн болон сайн дурын хороо, бусад иргэн, хуулийн этгээдээс үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж, магадлан итгэмжлэх;
батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн болон нөхөн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
үргэлжилсэн сургалт явуулах сургагч багш бэлтгэх, сургалт явуулах багшийг бэлтгэх, сонгон шалгаруулах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
үргэлжилсэн сургалттай холбогдсон асуудлын хүрээнд сургалтын төрөлжсөн байгууллага, бусад этгээдтэй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харилцах, хамтран ажиллах гэх мэт бусад бүрэн эрх.
Сургалтын хорооны гишүүд:
Сургалтын хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр хоёр, хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон, нийт арван гурван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй хуульчийг Хуульчдын холбооны зөвлөл тус хорооны гишүүнээр баталдаг.
Сургалтын хороо нь 2017 оноос 2022 он хүртэл магадлан итгэмжилсэн 165 сэдвийн хүрээнд орон нутаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хуульчдад танхимын болон цахим хэлбэрийн сургалтыг зохион байгуулж байна.
Хуульчийн үргэлжилсэн сургалт:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Хуульчдын холбоо чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3 дахь хэсэгт заасны дагуу Холбоо нь хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох чиг үүргийг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
Хуульчийн үргэлжилсэн болон ёс зүйн сургалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
“Үргэлжилсэн сургалт” гэж хуульчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бусаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн Сургалтын хорооноос магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу тухайн жилд үргэлжлэн явагдах сургалтыг ойлгоно.
“Нөхөн сургалт” гэж тухайн жилийн үргэлжилсэн сургалтад хамрагдах үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй хуульчдад зориулсан сургалтыг ойлгоно.
“Багц цаг” гэж үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг тодорхой тооны цагаар багцалсныг ойлгоно.
“Багц цаг хангах” гэдэгт хуульч 4-өөс доошгүй багц цагийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан байхыг ойлгоно. 1-ээс доошгүй багц цаг нь мэргэжлийн суурь сургалт, 3 багц цаг нь мэргэшүүлэх чиглэлийн сургалт байна.
Хуульчийн үргэлжилсэн сургалтийн төлбөрийн хэмжээг Сургалтын хорооны саналыг үндэслэн Холбооны зөвлөл тогтоох бөгөөд 2014 оны 05 дугаар 31-ний өдрийн Зөвлөлийн хурлын 72 дугаар тогтоолоор хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг жилийн төлбөрийн хэмжээг 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөг байхаар тогтоосон. Шүүгч, прокурорын сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан.
Сургалтын 8 цагийн хичээлийг үргэлжилсэн сургалтын 1 багц цагт тооцно. Нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 45 минут байна. Аудио, видео хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут байна. Үргэлжилсэн сургалтын багц цагийг сургалтын болон сургалтын бус хэлбэрээр хангаж болно. Сургалтын хэлбэр нь танхимын болон танхимын бус байх бөгөөд танхимын бус сургалтыг зайны /вебинар/, аудио, видео хичээлийн хэлбэрээр явуулна. Танхимын бус сургалтаар хангах багц цаг нь тухайн жилд хангах нийт багц цагийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Үргэлжилсэн сургалтад хамрагдсан, сургалтын бус хэлбэрээр багц цаг тооцуулах тохиолдолд холбогдох нотлох баримтыг ирүүлнэ. Үргэлжилсэн сургалтын багц цагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон сараас эхлэн нэг жилд хангах багцийн хэмжээнд хувь тэнцүүлэн тооцно. Нотлох баримтыг үндэслэн сургалтын багц цаг тооцох эсэхийг Сургалтын хороо шийдвэрлэнэ. Багц цаг тооцох, бичилт хийх ажиллагааг Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх ба Сургалтын хорооны дарга, гишүүн, Холбооны Тамгын газар хяналт тавина. Багц цагийн тооцоог Сургалтын хорооны шийдвэр болон сургалтын төлбөр төлсөн тухай баримтыг үндэслэн Холбооны албан ёсны вэб сайтад байршуулж, хуульч өөрийн нууц үгээр нэвтэрч харах боломжоор хангасан байна. Сургалтын хороо хуульчийн хүсэлтээр багц цагийн хангалтын талаарх тодорхойлолт олгож болно.
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Дашравдан ХАЛИУНА
Төгссөн сургууль:
1984-1994 онд Сэлэнгэ аймаг Сүхбаатар хот 4-р сургууль бүрэн дунд
1994-1998 Монгол улсын их сургууль, Хууль зүйн сургууль бакалавр
2009-2010 онд Удирдлагын академи дипломын дараах
2011-2016 Монгол улсын их сургууль, Хууль зүйн сургууль магистр
Мэргэжил, боловсрол: Хуульч
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:
1998-2000 онд Сэлэнгэ аймаг Прокурорын газарт Хяналтын прокурор
2000-2002 онд Сэлэнгэ аймаг Гаалийн газрын даргын туслах
2002-2004 онд Сэлэнгэ аймаг Мандал сум Прокурорын газарт прокурор
2004-2013 онд Сэлэнгэ аймаг Захиргааны хэргийн шүүхэд шүүгч
2013 оноос одоог хүртэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ажлын дадлага туршлага: 25 жил
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл: 2009
Х.Батчимэг миний бие нь төрийн албанд 28, прокуророор 28 жил ажилласан. Хуульчдын холбооны сургагч багш. Хуульчийн ёс зүй сэдвээр сургалт ордог.
Хуульчийн сонгон шалгаруулалтад оролцогчдод 2022-2024 оны хооронд “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн зүйлчлэл“, “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн зүйлчлэл” сэдвүүдээр ” сургалт орсон.
Прокурорын хяналтын ажлын чиглэлээр прокурор шүүхэд төрийг төлөөлөх ажлыг түлхүү буюу 19 жил хэрэгжүүлж ирсэн. 2019 оноос хойш прокурорын төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хариуцан хийж гүйцэтгэсэн байна.
Прокурорын өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэхээс гадна сургагч багшийн үүргийг гүйцэтгэж, дараах бүтээлийг гаргасан болно. Үүнд: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хуульчийн ёс зүй”, УБ, 2007; “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол”, УБ, 2008; “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шүүгчийн оролцоо”, УБ, 2008; “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь”, УБ, 2018; “Авлигын гэмт хэрэг ба прокурорын хяналт” УБ, 2022; “Шүүх хуралдаанд улсын яллагчийн ашиглах баримт бичгийн эмхэтгэл” гарын авлагыг эмхэтгэсэн. УБ, 2022 зэрэг гарын авлагыг хамтран зохиогчтой болон дангаараа гаргасан. “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем” гарын авлагын хамтран зохиогчоор ажилласнаас гадна номыг редакторласан.
Шүүх хуралдаанд хэрхэн мэтгэлцэх талаар харуулсан загвар сургалтын 2 кино хийхэд оролцсон ба 2003 онд хийсэн кинонд улсын яллагчийн дүрд тоглосон, 2009 онд хийсэн сургалтын киноны зохиолыг бичиж, улмаар шүүгч, прокурор, өмгөөлөгч багш нартай хамтран сургалтын киног найруулсан бөгөөд энэ нь шинэ, залуу прокурор, өмгөөлөгч, шүүгч, оюутнуудын гарын авлага болсон. Мөн улсын яллагч нарт зориулсан авлиыг гэмт хэргийн шүүх хуралдааны талаар үзүүлэх шүүх хуралдааныг хийсэн.
Өмгөөллийн "Эрх зүйн гүүр консалтинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч
Хууль зүйн ухааны доктор Ph.D
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: Очиржанцангийн Чулуунцэцэг
Төрсөн он, сар, өдөр: 1974.06.18
Төгссөн сургууль: МУИС-ХЗС, бакалавр, магистр
ШУТИС-КтМС, магистр
“Мандах” НББДС, бакалавр
Мэргэжил, боловсрол: Эрх зүйч, нягтлан бодогч
Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал: 2003 оноос МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч
2013 оноос МХХ-ны гишүүн, хуульч
2000 оноос Их сургуулийн багш
Ажлын дадлага туршлага: БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Малайз, Непал-д хуулийн мэргэжил дээшлүүлсэн
НҮБ-ын дэд төсөл, АХБ-ны дэд төсөлд оролцож байсан, IDLO болон МХХ-ны сургагч багш
Үндэсний хөтөлбөрт хамрагдсан
МХХ-ны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр ажиллаж байсан.
Гишүүнчлэл, мэргэжлийн тусгай зөвшөөрөл:
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл Шинэчилсэн 2014.07.07 №0984
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
Шинэчилсэн 2021.01.21 №0553
Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн зөвшөөрөл
2013.10.09 №86
Curriculum vitae
Мөнхсайхан овогтой Лхамсүрэн
Имэйл хаяг: Lkhamsuren.nln@gmail.com
Боловсрол:
Мэргэшсэн байдал
Хууль зүйн мастер (LL.M.), Пэнн Стэйт Дикинсон Хууль Зүйн Сургууль, Пеннсилваны Их Сургууль, АНУ, 2025 он
Хууль зүйн мастер, Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургууль, 2020 он
Олон улсын эрх зүйч, Бакалаврын зэрэг, Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургууль, 2012 он
Concentration in Commercial law, Пэнн Стэйт Дикинсон Хууль Зүйн Сургууль, Пеннсилваны Их Сургууль, АНУ, 2025 он
Concentration in Corporate law and Practice, Пэнн Стэйт Дикинсон Хууль Зүйн Сургууль, Пеннсилваны Их Сургууль, АНУ, 2025 он
PMP exam preparation course, Project Management Institution, 2025 он
Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ эрхлэх эрхийн үнэмлэх, 2024 он
Компанийн засаглалын эрх олгох сургалт, 2018 он
Өмгөөлөгчийн гэрчилгээ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, 2018 он
Хуульчийн гэрчилгээ, Монголын Хуульчдын Холбоо, 2015 он
Ажлын туршлага
2025-одоо
2018-2024
Гүйцэтгэх захирал, Эн Жи Интерлэкс ХХК
Партнер, Өмгөөллийн Кэй И Партнерс ХХН
2022-2024
Гүйцэтгэх захирал, “Эн Жи Комити ҮЦК” ХХК & “Дэлта Хэджхог Хувийн Хөрөнгө Оруулалтын Сан”ХХК
2022-2023
Семинарын багш, Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургууль,
2012-2018
Хуульч, Худалдаа Хөгжлийн Банк
2017-2018
2012-2015
Ти Ди Би Капитал ХХК-ийн хуульч
Ти Ди Би Лизинг ХХК-ийн хуульч
Мэргэшсэн салбар: Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Хөрөнгө оруулалтын эрх зүй болон Мэдээллийн технологийн эрх зүйн орчин
Хэвлэгдсэн өгүүлэл, судалгааны ажлууд:
Удирдсан болон зөвлөсөн онцлох төслүүд :
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Финтек салбарт
МИК Ассет 19 дүгээр ээлжийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах төслийн хүрээнд ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн дүн бүхий 1750 зээлийн материалд хуулийн хөндлөнгийн дүн шинжилгээ гаргах багийг удирдаж ажилласан. Мөн, НОСК-ийн орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах 1-4 ээлжийн хэлцэлд ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1177 төрийн албан хаагчийн санхүүгийн түрээсийн материалд хуулийн хөндлөнгийн дүн шинжилгээ гаргах багийг удирдаж ажилласан.
Хязгааргүй шийдэл ХХК-д PCI DSS-SAQ Compliance Payment Card Industry Data Security Standard Self Assessment /SISA/ үнэлгээ хийлгэхэд хуулийн зөвлөхөөр ажилласан. Монгол НФТ виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгон худалдах ажиллагаанд зөвлөж оролцсон.
Комплекс биржийг АНУ-ын аудитын компаниар мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэхэд хуулийн зөвлөхөөр ажилласан.
Финтек төсөл хэрэгжүүлдэг компаниудад хуулийн зөвлөгөө өгч ажилладаг.
Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээл дээрх төрөл бүрийн төслүүд, тухайлбал IPO, нэмж хувьцаа гаргах, хувьцаа хуваах, нэгдэх, нийлэх зэрэг төслүүдэд хөндлөнгийн хууль зүйн дүгнэлт гаргадаг. Түүнчлэн, биржийн бус зах зээл дээр гарч буй бонд болон бусад үнэт цаас гаргах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Хөрөнгө оруулалтын сан
Эн Жи Комити ҮЦК ХХК-ийг үүсгэн байгуулж, 2022 онд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан.
Улмаар, Дэлта Хэджхог Хувийн Хөрөнгө Оруулалтын Санг 2023 онд байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооноос хувийн хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрлийг авч, жижиг хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн.
Хөндлөнгийн хууль зүйн дүн шинжилгээ
Бизнесийн төрөл бүрийн салбарт хөндлөнгийн хууль зүйн дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал:
Хөрөнгө оруулалт
Төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. (ихэнхи хэлцлүүдийн хөрөнгө оруулагч нь АНУ, Хонг Конг, БНХАУ болон БНСУ-аас байсан).
БНСУ-ын kosdaq хөрөнгийн биржид бүртгэлтэй Кос Найн ХК-ийн 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн.
Лхамур брэндийн 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн.
Andando Digital SAPI de CV, SOFOM ENR-ын 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэлд хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн
Банк, санхүүгийн салбарт
ББСБ, санхүүгийн түрээсийн компани, ҮЦК, хөрөнгө оруулалтын сан, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.