Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, Хууль зүйн ухааны доктор, МУИС-ХЗС-ийн зөвлөх профессор гавъяат багш, хуульч өмгөөлөгч Ш.Цогтоогийн Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийн агуулга мөн чанарыг нээх харуулахад чиглэгдсэн “ Захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги” бүтээл нь сурах бичгийн уламжлалт хэв маяг бүхий хуучин догматик загварчлалаас аль болох зайлсхийж, нийтийн захиргааны удирдлага буюу ГЭМ-ийн албадын өмнө тулгамдаж буй зарим “проблем”-уудыг академик ба прагматик судалгааны арга зүйд нийцүүлэх, харьцуулсан судлалын олон талт гарц шийдлүүдийг тусгажээ.

Судлаачийн өөрийнх нь онцолсоноор “нийтийн захиргааны эрх зүй нь улс төр судлал, философи, түүх судлал,  математик зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны уулзварт оршдог өвөрмөц салбар судлагдахуун мөн” тул эрх зүйч мэргэжлийн сэтгэхүйгээр материаллаг хэм хэмжээ, хуулийн зүйл заалтад “баглагдмал”, “баригдмал” байх ёсгүй нийлмэл цогц нилээдгүй сэдвийг энд цоо шинээр нэмж тусгаснаас товч дурдвал: 

а. Засгийн газрын улс төрийн шийдвэрийн улмаас Ерөнхий сайд хариуцлага хүлээх үндэслэлгүйг тодорхойлдог онол арга зүйн оросоор “презумпция невиновности” (лат. praesumptio innocentiae), англиар “The presumption of innocence” гэм буруугүйн зарчим. Тэрчлэн Үндсэн хуулийн цэц албан тушаалын ямар нэг хяналтад байдаггүй онцлог статустай уялдан улс төрийн түвшинд, ялангуяа ГЭМ-ийн хүрээнд үүссэн эрх зүйн маргааныг герман арга зүйгээр аль нэг хүчний талд оролгүйгээр бие даан шийдвэрлэж байх зүй ёсны асуудал;

б. Засгийн газрын үйл ажиллагаанд түгээмэл хэрэглэгдэх квот, демпинг, тарифын ба тарифын бус зохицуулалт, түүний хэрэглээ;

в. Захиргааны эрх зүйн харилцаанд дахь шинэ ба хуучин нэр томьёоны зөрчилдөөн, шинэ нэр томьёог нутагшуулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам;

г. Зөрчлийн тухай хуульд анализ хийж, захиргааны хяналт, захиргааны зөрчил, захиргааны хариуцлагын зааг ялгааг тодотгох хууль зүйн шаардлага; 

д. Экслав ба анклав нутаг дэвсгэрийн асуудал, харьцуулсан судлалын агуулга, мөн чанар;

е. Нийтийн захиргаа ба нутгийн удирдлагын шүтэлцээ, харилцан хамаарал;

ж. Дотоод хэргийн салбарын удирдлага Монгол Улсад зайлшгүй болохыг уг сурах бичигт анх удаа авч үзсэн зэрэгт уг бүтээлийн шинэлэг тал оршино.

Эрхэм хүндэт уншигч судлаач авхай та бүхнийг шинэ мэдлэг, шинэ гарц гаргалгаа, шинэ хандлага ивээх болтугай. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
Уржигдар 16 цаг 46 мин
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Уржигдар 16 цаг 32 мин
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
Уржигдар 14 цаг 34 мин
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46