“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ нар үг хэллээ.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ажилласан бөгөөд илтгэгчээр “Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой хүний эрхийн асуудлууд” сэдвээр Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан, Б.Нямжав, “Газар чөлөөлөх шийдвэр гаргах үйл явцад төлөвлөлтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдвээр Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р.Лхагвабаяр, “Газар чөлөөлөхөд “Зайлшгүй байдал”-ыг тодорхойлох нь” сэдвээр Алисон энд Кэйт партнерс  ХХН-ийн судлаач Г.Уянга нар илтгэл хэлэлцүүллээ.

Тус хэлэлцүүлэгт газар чөлөөлөх болон дахин төлөвлөлтийн асуудлыг судалдаг хуульчид, судлаачид, мөн холбогдох байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд оролцож саналаа солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Нээлттэй нийгэм форумтай хамтран холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
9 цаг 24 мин
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
10 цаг 22 мин
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
10 цаг 30 мин
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
11 цаг 6 мин
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
11 цаг 26 мин
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Өчигдөр 09 цаг 18 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 47 мин
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 41 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 08 мин
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09