ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийг  эхлүүллээ. Тус төслийг иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор шүүх эрх мэдлийн салбарын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.

Тус төслийн нээлт өнөөдөр болж, төслийг хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан. Тус төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо болон иргэний нийгмийн төлөөлөл болох Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл Төвтэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон шүүх эрх мэдлийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, шүүхийн шинэчлэлд дэмжлэг үзүүлж, тэр дундаа иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн боловсролыг нэмэгдүүлж, хүний эрхийн талаарх ойлголтыг сайжруулж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тайлбарлах сэтгүүл зүй болон шүүхийн сэтгүүл зүйн аргад суурилсан кейсийн тойм мэдээ бэлтгэх, хэвлэл мэдээллийн бүтээлд хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй хандах чиглэлээр чадавхыг бэхжүүлнэ. Улмаар иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, шүүх эрх мэдлийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах замаар Монгол Улсын шүүх тогтолцооны хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Нээлтийн үеэр ШЕЗ-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, Оюуны инновац ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд “Шүүхийн нээлттэй, ил тод байдал /Шүүхийн индекс 2023 судалгаа/”, Хэвлэлийн хүрээлэн ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хэвлэл мэдээлэл ба шүүх” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, ОУЭЗХБ-ын Төслийн зохицуулагч Б.Баясгалан төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Нээлтийн үеэр төслийн Удирдах зөвлөлийн даргалагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг   “Энэхүү төслийн хэрэгжилт нь зөвхөн манай байгууллагын төдийгүй, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон нийт иргэдийн оролцоо, дэмжлэгээр үр дүнд хүрэх боломж гэж харж байна. Бид шүүхийн тогтолцоог ил тод, хүртээмжтэй байлгахын төлөө цаашид ч хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн үгэндээ хэмээн онцлон тэмдэглэлээ.

Төслийн Удирдах зөвлөлийг даргалагч, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Энэхүү төслийн хүрээнд бий болох хамтын ажиллагааны стратеги, харилцаа холбооны сувгуудыг сайжруулснаар төслийн бүхий л оролцогч талууд, шүүх эрх мэдлийн байгууллагууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд үр шимийг нь хүртэх төдийгүй, цаашлаад харилцан итгэлцэл, ил тод байдал нэмэгдэж, мэдээлэл солилцох байдал сайжирна хэмээн итгэж байна. Эцсийн дүндээ,  Монголын бүх иргэдийн Монгол Улсын шүүхийн тогтолцоонд итгэх итгэл нэмэгдэх ач холбогдолтой” хэмээлээ.

ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Төслийн хүрээнд зохион байгуулах үе шаттай сургалт, туршилтаар нэвтрүүлэх үйлчилгээ болон бусад чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бид харилцаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Ингэснээр Монгол Улсын иргэд тэдэнд үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар үнэн зөв мэдээлэл авах боломжтой болно” хэмээн хэлсэн үгэндээ хэмээн онцлон тэмдэглэлээ.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, хууль дээдлэх ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.  https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
3 цаг 18 мин
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
4 цаг 15 мин
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
4 цаг 24 мин
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
4 цаг 59 мин
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
5 цаг 19 мин
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Өчигдөр 09 цаг 18 мин
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 47 мин
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 41 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 12 цаг 08 мин
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51
"ХИЛ ДАМНАСАН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО
2026-09-03 16:07
“INTERNATIONAL MALAYSIA LAW CONFERENCE 2026”-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-02 16:36
ХОВД АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2026-09-01 13:01
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВЧ БАЙНА
2026-08-31 15:29
МЭДЭЭЛЭЛ
2026-09-07 12:01
СИНГАПУР УЛСАД ХИЙСЭН АЛБАН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-08-31 10:09