Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болсон зарласан. Энэ жил Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хуульчийн про боно өдөр”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбай, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээ төв, алслагдсан хороод, тойргийн шүүх, хялбар ажиллагааны шүүхийн гадна талбайд “Хуульчийн про боно-2025” өдөрлгийг зохион байгуулсан.
Өдөрлөгийн нээлт Сүхбаатарын талбайд болж, нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, НЗДТГ-аас Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокурор Я.Болортуяа, УБЕГ-ын даргын үүргийг орлон гүйцэтгэгч У.Болдхүү, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хошууч Л.Галбадрах, НДЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтсийн дарга С.Ундармаа, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаатар, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захирал Б.Өлзийсайхан, Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Батчимэг, Санхүүгийн Зохицуулах хороо Хуулийн хэлтсийн дарга Л.Мөнх-Оргил, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны дарга Г.Цагаанбаяр, тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Л.Баярт болон Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллагын удирдлага, гишүүн хуульчдын төлөөлөл оролцлоо.
Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Баянгол дүүргийн Прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Тээврийн прокурорын газар,  Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Легал гайд" ХХН, "Сноухилл консалтанси" ХХН, Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм, Өмгөөллийн Легал полиси ХХН, "Легас атторнийз" хуулийн фирм, “Легал сервис” ХХН,  "Эм Жи Эл атторнийз" хуулийн фирм, “Чирха өвгөн” ХХН, "Компасс консалтинг" хууль зүйн фирм, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, "Анбаунд Монгол" ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн.
Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Яармаг, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ төв болон дүүргийн алслагдсан 10 хороо(Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороо), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн, анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллаж байсан. Түүнчлэн ахмад хуульчид зорьж ирэх боломжгүй, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд зориулж 75050801 75050802 75050803 75050804 тусгай дугааруудаар зөвлөгөө өгсөн юм.
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэг нь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” юм.
Энэ жилийн "Хуульчийн про боно-2025" өдөрлөгт нийслэлд буюу Сүхбаатарын талбай, Нэгдсэн үйлчилгээний 7 төв,  Хялбар ажиллагааны болон тойргийн шүүхүүд, алслагдсан хороодод нийт 1836 иргэн,  21 аймагт 3636 иргэн ирж хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй авсан байна. Түүнчлэн нийслэл болон 21 аймгийн ЕБС-ийн 72 сургуулийн нийт 7906 сурагчдад “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ДИЖИТАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-05-09 12:35
“ЦАХИМ ШҮҮХ MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-05-09 10:32
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-09 10:24
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-09 10:26
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-05-09 10:20
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ШҮҮХИЙН АКАДЕМИ, МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-06 14:25
СУРАГЧДАД “ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-06 14:20
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-05 16:37
“ЛЕГАЛ АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 16:34
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-05 15:59
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ГЕРМАН, ЕВРОПЫН ЭРХ ЗҮЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 15:47
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-05-05 15:13
“ОРФЕЙ” ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 14:08
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨН ДЭХ ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО СУДАЛГАА
2025-05-02 13:37
ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
2025-05-02 12:33
ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-02 12:26
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГАА-ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-02 12:22
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГАА-ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-02 12:22
ДУНДГОВЬ АЙМАГТ “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-02 12:20
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭЛЭЭ
2025-05-01 16:31