Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Прокурорын хорооноос Нотариатчдын танхимтай хамтран хуульчдын дунд спортын 7 төрөлт “ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026” цомын төлөөх тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, дартс, боулинг, биллиард, ширээний теннис, усанд сэлэлт гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд хуульчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Тэмцээний удирдамжийг ирэх долоо хоногт нийтлэх болно.
