“IP INFINITY PARTNERS” ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖЭЭ

“IP Infinity Partners” хуулийн фирм нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын аудитад хамрагдан өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Гэрчилгээ гардуулах ёслолд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс оролцож, тус хуулийн фирмийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн.

ISO 9001:2015 олон улсын стандарт нь байгууллагын үйл ажиллагааг системтэй, үр ашигтай зохион байгуулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг тогтвортой хангах суурь болдог бөгөөд “IP Infinity Partners” нь энэхүү стандартыг хэрэгжүүлснээр үйлчилгээний чанар, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, тасралтгүй сайжруулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлжээ. Цаашид тус хуулийн фирм нь стандартын шаардлагыг тогтмол мөрдөж, үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож, харилцагчиддаа найдвартай, мэргэжлийн өндөр түвшний хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд анхааран ажиллах юм байна.

Чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001:2015) нь хуулийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай дараах байдлаар уялдан хэрэгждэг байна.

  • Үйлчилгээний чанар: Хууль зүйн зөвлөгөө, баримт бичиг боловсруулах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд нэгдсэн журам, стандарт тогтоож, алдаа зөрчлийг бууруулна.
  • Харилцагчийн сэтгэл ханамж: Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хүлээлтийг тодорхойлж, санал хүсэлтийг тогтмол авч, үйлчилгээг сайжруулна.
  • Эрсдэлийн удирдлага: Аливаа эрсдэл, алдаа гарах магадлалыг урьдчилан тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Баримтжуулалт: Ажилбар бүрийг баримтжуулж, нотлох баримтыг бүрдүүлнэ.
  • Ажилтны ур чадвар, хариуцлага: Хуульчдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, үүрэг хариуцлагыг тодорхой болгоно.
  • Тасралтгүй сайжруулалт: Дотоод хяналт, үнэлгээ, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр дамжуулан үйл ажиллагаагаа байнга сайжруулна.

Ингэснээр чанарын менежментийн тогтолцоо нь хуулийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, найдвартай, тогтвортой болгож, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53