БНСУ-ЫН “ДИ ЭЛ ЖИ” ХУУЛИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбоо нь БНСУ-ын “Ди Эл Жи” хуулийн корпорацитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, “Ди Эл Жи” хуулийн корпорацийн төлөөлөгч Чо Вон Хи нар өчигдөр (2026.04.22) гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь хуульчийн про боно үйл ажиллагааг дэмжих, хүний эрхийг хамгаалах, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой бөгөөд талууд нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, хоёр улсын хууль зүйн туслалцааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд:

  • Про боно үйл ажиллагааг системчлэх: Монгол Улсад про боно үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх, Монголын Хуульчдын холбооны дэргэд “Про боно дэмжих төв”-ийг байгуулан ажиллуулахад техник, мэргэжлийн зөвлөгөө авах;
  • Туршлага солилцох: БНСУ болон Монгол Улсын хууль зүйн туслалцааны загвар, хүний эрхийн хамгаалалтын арга туршлагаас харилцан суралцах;
  • Хуульчдыг чадавхжуулах: Хоёр улсын хуульч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, дадлага болон хамтарсан семинаруудыг тогтмол зохион байгуулах;
  • Хамтарсан төсөл хэрэгжүүлэх: Нийтийн эрх ашгийн төлөөх хууль зүйн үйлчилгээний нөлөөллийн ажиллагаа болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хамтран төлөвлөх юм. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2026-10-21 16:27
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
2026-10-21 10:31
“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ – 2026” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2026-10-20 10:09
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-10-19 10:53
МОНГОЛ-ФИЛИППИНИЙ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-16 11:26
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
2026-10-15 13:24
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-10-14 11:47
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53