Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Түмэнжаргалын Мэндсайхан “Гэрээний эрх зүйн үндсэн бүтэц ба хэм хэмжээний хөгжил” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг амжилттай хамгааллаа. Түүний судалгааны ажлын шинжлэх ухааны зөвлөхөөр академич Ж.Амарсанаа ажилласан байна.
Хуульч Түмэнжаргалын Мэндсайхан танд Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсанд халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд амжилтын дээдийг хүсье.
