АНУ-ЫН ТЕХАС МУЖИД ТӨВТЭЙ СПУРЛОК САНГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат АНУ-ын Техас мужид төвтэй Спурлок сангийн захирал, тус мужийн Рөүзбуд хотын шүүхийн шүүгч Мэттью Райт, Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Ганзориг нарыг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Спурлок сангаар дамжуулан сургалт, туршлага солилцоо, богино хугацааны дадлага, шүүгчдийн харилцан суралцах хөтөлбөр болон олон улсын мэргэжлийн сүлжээнд холбогдох боломжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцсан.
Талууд хамтын ажиллагааг илүү албан ёсны түвшинд хүргэх, дунд хугацааны хамтарсан хөтөлбөр боловсруулах, цахим сургалт болон орчин үеийн эрх зүйн чиг хандлагыг Монголын хуульчдад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.
Мөн Спурлок сангийн дэмжлэгээр Монголын хуульчдыг Америкийн барын холбооны олон улсын гишүүнчлэлд хамруулах боломжийн талаар мэдээлэл өгч, эхний ээлжид Монголын хуульчдыг хамруулах ажлын хэрэгжүүлэхээр ярилцлаа. 
Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав, Эрүүгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн Э.Алимаа нар оролцлоо.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОТАРИАТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
20 цаг 43 мин
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАТЕРИАЛЛАГ БОЛОН ПРОЦЕССЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Уржигдар 11 цаг 47 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-10-12 16:21
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-10-12 10:13
ХУУЛЬЧ А.ГАНТӨГСӨД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 15:09
ХУУЛЬЧ О.БИЛГҮҮНД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2026-10-09 11:45
“БАНКНЫ ЭРХ ЗҮЙ, ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛНО
2026-10-08 15:23
МЭДЭЭЛЭЛ
2026-10-08 10:04
"Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт цахим сургалтад урьж байна
2026-10-08 10:00
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-10-07 15:42
МЭДЭЭЛЭЛ
2026-10-06 14:28
ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ШААРДЛАГЫН ТООГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:53
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЛАА
2026-10-05 11:51
МЭДЭГДЛЭЭ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШУУД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2026-10-05 11:49
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-10-05 10:07
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05